top of page

Шунгиттэй ус

Хэрэв шунгит чулууг усанд хийж байлгавал уг ус нь гайхалтай эмчилгээний чанартай болдог.Ашиглахад тун хялбар – 40х40, 50х50 мм-ийн харьцаатай жижиг шунгитэн пирамидыг усанд хийж туршсан талаар Ю.О. Липовский хэлж байна. Шилэн савны ёроолд дээрх хэмжээтэй шунгитэн пирамидаа тавиад 3л ус хийгээд гэрэлтэй газар 48-72 цаг байлгана. Энэ хугацаанд уг ус нь биологийн хувьд идэвхитэй болох ба усны бусад химийн чанаруудыг давсан эерэг цэнэгээр цэнэглэгддэг байна.Ингэж цэвэрлэгдэж, цэнэглэгдсэн усыг дотор болон гадаад хэрэглээнд ашиглах боломжтой болно. Биоэнергийн эмчилгээний эмч М.В. Глазков ийм усны найрлага, нөлөөг туршиж үзээд “48-72 цагийн турш шунгитэн пирамидаар цэнэглэгдсэнусны бүтэц хамгийн дээд зэргээр сайжирч, эрдэсжилт нэмэгдсэн байсан” гэжээ. 

Цааш удаан байлгах үед усан дахь идэвхижилт бага багаар буурах хандлага үзүүлснээс хархад дээрх хугацаанд хамгийн идэвхижилт, сайжрал дээд цэгтээ хүрдэг гэж хэлж болно. Шунгит пирамидтай усыг эмчилгээний зориулалттай хэрэглэх тохиолдолд 100-150гр хэмжээтэйгээр өдөрт 3 удаа, хооллолт болоод өдрийн цагаас үл хамааран хэрэглэхийг зөвлөжээ. Ингэж хэрэглэхэд биеийн нийт эрүүл мэнд бүхэлдээ сайжирч, стресс, дарамт арилж,эрч хүч нэмэгдэж, энерги ихэсдэг байна. Уг усан эмчилгээ нь архаг хоол боловсруулах эрхтнүүдийн эмчилгээнд маш хурдан хугацаанд үр нөлөө үзүүлээд зогсохгүй бүхий л биеийн бодисын солилцоог сайжруулсан байна. Архаг ходоод, гэдэс, элэг, цөсний үйл ажиллагаанд хурдан хугацаанд анагаах үйлчилгээ үзүүлжээ.Тэрчилэн шунгиттэй ус нь арьсны өвчнүүдийг анагааж, түүгээр үсээ угаахад үс уналт багассан байна. Үс илүү бат бөх, гялалзсан болж, бууралтах явц удааширчээ. Нүүрний арьс залуужиж, үрчлээс тэнийж, арьсны уян хатан чанар дахин сэргэх үйлчилгээ үзүүлдэг байна.Тэр байтугай эмчилгээ, хагалгааны үед өвчтний орны хажууд жижиг хэмжээний шунгитэн пирамид тавьхад өвчин мэдрэх буурсан байна. 

Шунгитын физик нөлөө ШУ болон анагаах ухаанд

 

Зарим эрдэмтэд энэхүү чулуу нь өнөө устаж үгүй болсон ч балар эртний далайн усанд байсан олон төрлийн организмтай нэгдсэнээс ийнхүү бүтэцтэй болсон ч гэж үзэж байна. Гэхдээ чухам яагаад энэ чулуу ийм их эерэг нөлөөтэй, ашиг тустай бүтэц бүхий болсныг баттай тогтоогоогүй байна.

Шунгит нь фулерен бүтэц бүхий молекултай чулуу учраас хүчтэй үл исэлдүүлэгч нөлөөтэй эрдсээр өөртэйгээ эн тэнцэх өрсөлдөгчгүй байгалийн эрдэс гэж олны анхаарлыг татаад байна.

Харин оросын ард түмэн тус чулууг маш эртнээс амьдрал ахуйдаа тус болгон хэрэглэж ирсэн баримт бий. Зарим судлаачид Оросын үлгэрт гардаг амьд усыг чухам Шунгитын ус байсан гэж үзэж байгаа нь энэ ус үнэхээр алс холын хойд нутагт орших уулс, нууруудын дундаас зөвхөн Онега нуурын орчимд байдагтай холбон тайлбарладаг.   Шунгитээр цэвэршүүлсэн ус хүнд метал бактери, микробоос ангижруулаад зогсохгүй эрч хүч, энергиэр цэнэглэх  хэлзбэлзэлтэй болгодог. 

Зөвхөн фулерены ашиг тус сэдвээр мэдээлэл хайвал танд ямар ашиг тустай болох талаар асар их мэдээллийг интернэтээр олж болно. Энэ нь бидний биед нөлөөлөх үед хорт хавдар, хөгшрөлтийг үүсгэдэг чөлөөт радикалтай маш хүчтэй тэмцдэг анти оксидант болдог.

Орост тус чулууг 1700-д оны үед нээн илрүүлснээс хойш энэ талаар олон баримт мэдээлэл бичигдэж үлдсэн байна. 1709 онд Оросын Шведтэй байлдсан Полтава /Battle of Poltava/ тулалдааны үеэр цэргүүдийн дунд цусан суулгалт өвчин гарсан бөгөөд Петр хаан бүх цэргүүдийнхээ усыг шунгитээр цэвэршүүлж хамгаалж чадсан бол шведүүд тус чулууны ашиг тусыг мэддэгүй байсан учраас олон цэргээ алдаж ялагдсан түүхтэй.

Юуны өмнө шунгит цахилгаан соронзон долгионы эсрэг хүчтэй хамгаалалт болдог учраас цахилгаан тоног төхөөрөмж, бараа, компьютер, гар утас, ТВ зэргээс үүсэх хорт долгионыг сайн саармагжуулдаг.  

Шунгит нь цахилгаан дамжуулдаг, өндөр нягтралтай, химийн бодист тэсвэрт, каталитик, бусад бодисыг шингээх чадвар өндөртэй хар өнгийн эрдэст чулуу юм. Шунгит одоогоор зөвхөн ОХУ-ын Карелия БНУ-ын Онега нуурын эрэг орчимд илэрсэн байна.

1986 онд фулерен бүтэц бүхий молекулыг нээсэн эрдэмтэд Нобелийн шагнал хүртэж олны анхаарлыг татсаны дараа тус чулууны молекул бүтцийг 2003 онд нээсэн нь эрдэмтдийн гайхашралыг төрүүлээд зогсохгүй орчин үеийн анагаах ухаанд асар их найдлага төрүүлээд байна.

Зөвхөн вакум орчинд л үүсэх боломжтой молекулын фулерен бутэц чухам яаж яваад байгалийн шунгит эрдэст бий болсныг одоо хүртэл тогтоогоогүй байна. Үүнд хамгийн боломжит таамаглал нь дэлхий дээр унасан солирын нөлөөгөөр энэхүү эрдэс бүрэлдэн бий болсон гэж үзэж байгаа юм.

Цаашлаад шунгит хүний биед анагаах нөлөө үзүүлэхээс гадна сэтгэл хямрал, уй гашуу, сөрөг энергийн эсрэг маш сайн тэмцдэг болохыг баталжээ.

2004 онд ОХУ-ын Умард Осетийн Беслан хотын 1-р сургуульд болсон аймшигт аллагын дараа буюу 2006 онд сургуульд амьд үлдсэн хүүхдүүдэд туслах зорилгоор шунгит бүхий өрөөг засч бий болгожээ. Энэ чулуу тэнд үлдэгсдийн сэтгэлийг засч, инээмсэглэл, эерэг байдал эрс дээшилсэн учраас шунгит-комфортер буюу сэтгэл засагч нэрийг авсан байна.  Шунгитээр засч гоёсон өрөөнд оруулсан хүний гэрлийн спектрийг шалгаж үзэхэд хугарсан гэрлүүд бүрэн болж дээрдсэн туршилт мөн судалгаанд байдаг. 

Үүнээс гадна шунгитын нөлөө харшилтай тэмцэх маш сайн хэрэгсэл болдог ажээ. Орост хийгдсэн харшил, экземын гаралтай 69 өвчтөнд шунгиттай усаар эмчилгээ хийхэд 52 өвчтөнд хүчтэй эерэг нөлөө, 15 өвчтөнд сул нөлөө, 2 өвчтөнд нөлөөгүй гэсэн үр дүн гарчээ.

Мөн хүнд бодис, үйлдвэрийн спирт бүхий усыг шунгитээр цэвэршүүлсэн туршилт ч хийсэн байна. 

Шунгитыг ревматик артрит, остеоартрит, булчин ясны гаралтай өвчлөлүүд /musculu-skeletal disorders/, элэг бөөрний өвчлөлүүд, GI өвчлөл, толгой өвдөх, нойргүйдэх, нуруу болон тулгуур эрхтний өвчин, цусны даралтын өвчнүүд, халдварт болон үрэвслийн гаралтай өвчин зэрэг олон өвчний эсрэг анагаах байгалийн шилдэг хэрэгсэл болдог ажээ. Үл исэлдүүлэгчийн хүчтэй нөлөөтэй учраас арьсны хөгшрөлт, ус уналт, хугаралт, яр шарх зэрэгт маш сайн нөлөөтэй болох нь тогтоогджээ.  

bottom of page