АГАРТА - ДЭЛХИЙН ГҮН ДАХЬ ИРГЭНШИЛ
Бид өмнө нь Дэлхий хөндий гэх талаар мэдээлэл тавьж байсан. Энэ тухай олон мэлээлэл, болсон явдлууд интернэтэд улам ихээр бичигдэх болсон байна. Сергей Мулдашевын Шамбалын орны эрэлд сурвалжилж явсан тухай ч бий. Энэ удаа АНУ-д амьдраж ажиллаж буцй Дайан Робинзын нийтэлснээр Дэлхийн хөндий хотуудын амьдралын тухай орчуулсныг хүргэе.
ШАРУЛА АВРОРА ДЮКС Тэрээр 1725 онд Телост төрсөн бөгөөд Калифорнийн Шаста ууланд 80-д оны сүүлчээр Телосын Элчээр ирсэн байна. Тэрээр Шаста уулын нөхөр Шийлдын хамтаар амьдардаг. Доорх Телосын тухай мэдээллийг Шаста ууланд Шарула Шийлд хоёртой хамт амьдарч байсан Свийт бичсэн юм. Хамгийн сүүлд би Шийлдтэй уулзахад тэрээр Шарулатай хамтаар тусгаар байдалд амьдрах гэж байгаа гэсэн юм. Тэднийг хаана байгааг би мэдэхгүй.
ДЭЛХИЙН ХӨНДИЙ ДЭХ ХОТУУД Жулиет Свийт АГАРТАГИЙН СҮЛЖЭЭ Шамбалын Цөөхүүл гэдэг нь Агартагийн Сүлжээгээр байгуулагдсан бөгөөд энэ нь манай НҮБайгууллага шиг юм. Үнэхээр ч энэ нь дэлхийн хөндийн Засгийн Газруудын суудал. Шамбалын Цөөхүүл нь хөндийн тив бөгөөд түүний хиймэл сателлит улсууд нь Дэлхийн өнгөн хөрсний доор буюу уулсын дунд нууцлагдмал байрласан гадаад ертөнцөөс хаалттай жижиг экосистемүүд юм. Агартагийн Сүлжээн дэх бүх хотууд физик бодитой бөгөөд Мелчизедекийн Сургаалийн дагуу оюунлаг ухамсрыг дээдэлсэн ард түмэн болно. Энгийнээр хэлбэл тэд манай дэлхийн бүхий л нууцлаг гэх билиг ухааны уламжлалаар хөгжихийн сацуу өөрсдийн урт удаан хугацааны оюун санааны Их Багш нар мөн бидний мэдэх Исүс, Будда, Исис, Осирис зэрэг Агуу Их Багш нар нарыг хүндэлж амьдардаг. Тэд яагаад газар доор амьдрах болов? Сүүлийн зуун мянган жилийн дотор Дэлхийн гадарга дээр бий болсон геологийн өөрчлөлтүүдийн талаар бодож үзэх хэрэгтэй. Мөн урт хугацааны туршид үргэлжилсэн Атлантчууд, Лемурчуудын дайны тухай болон энэ өндөр хөгжилтэй хоёр том соёл иргэншлийг устган живүүлсэн цөмийн зэвсгийн талаар нэг эргэцүүлэх хэрэгтэй. Сахарын цөл, Говь болон Австралийн зэлүүд нутаг, АНУ-ын цөл газрууд нь тэрхүү сүйрлийн бодит жишээнүүд юм. Жижиг хотуудыг дүрвэсэн хүмүүсийг аваачихаар мөн эдгээр соёлыг хүндэтгэн хайрлаж байсан ариун судар, сургааль, технологиудыг хадгалж, аюулгүй газар байлгахаар байгуулсан түүхтэй аж. НИЙСЛЭЛҮҮД ПОСИД: Бразилийн Мато Гроссо талбайн орчмын доор байрлах дийлэнх нь Атлантчууд бүрдэх хот. Хүн ам 1,3 сая ШОНШЕ: Лемурчуудын угсаа, Уйгур соёлын дүрвэгсэд бөгөөд өөрсдийн колониос 50 000 жилийн өмнө тусгаарласан. Орох хаалгыг Гималайн Ламасерийгээр хамгаалсан. Хүн ам 750 000 мянга РАМА: Энэтхэгийн Рама хотын үлдсэн хүмүүс. Жайпурын ойролцоо байрлана. Оршин суугчид нь Энэтхэгийн сонгодог соёлоор алдаршсан. Хүн ам. 1 сая ШИНГВА: Уйгурын хойд нүүдлийн үлдсэн хүмүүс. Хятад Монголын хилд байрладаг. Хүн ам. 750 000 мянга ТЕЛОС: Голчлон Лемурчууд гаралтай Шаста ууланд байдаг бөгөөд хоёр дахь жижиг хот нь Калифорнийн Лассен ууланд бий. Телосыг орчуулбал “Сүнсний Харилцаа” гэсэн утгатай. Аүн ам: 1,5 сая. ТЕЛОСЫН ТАЛААРХ ТОВЧ ТЭМДЭГЛЭЛ. Яаж нэг сая орчим хүн Шаста уулын дотор хот байгуулж чадсан бэ? Биднийг төсөөллөөрөө бодох гэж байх хооронд хөрш Япончууд гадна гадарга дээр илэрч байгаа гаж өөрчлөлтийн хариуг хайж явсаар ул мөрүүдийг илрүүлжээ. Жижиг хотуудын суурьшил нь хүний хөгжлийн жам ёсны хөгжлийн үр шим болсон байна. Энэ бол хамгийн сайн тооцоолж бодсон эко системийн төгс шийдэл юм. Дугариг хэлбэр бүхий хотын хэмжээ нь 1,5 милийн өргөнтэй, 2 милийн гүнд байрладаг. Телос 5 түвшинд хуваагддаг. 1-Р ТҮВШИН: Энэ топ түвшин нь худалдаа, арилжаа, боловсрол, засаг захиргааны төв нь юм. Пирамид хэлбэртэй сүм нь хамгийн төвд байрлах байгууламж бөгөөд 50 000 хүний багтаамжтай. Үүнийг нь тойроод засгийн газрын байшингууд, мөн гэгээрсэн шүүхийн тогтолцоо бүхий шүүх, түүхийн бичээс, урлаг, соёлын газрууд, гадны зочдыг хүлээн авах зочид буудлууд “Ра болон Рана Му”-гийн ордон /Сурвалжит Лемурын удмын Хаан Хатан хоёр/ зэрэг газруудтай. Мөн харилцаа холбооны цамхаг, сансрын буудал, сургууль, хоолны газар ба ихэнх оршин суугчдын амьдардаг хэсэг. 2-Р ТҮВШИН: Үйлдвэрлэлийн болон зарим оршин суугчдын амьдрах хэсэг. Байшингууд нь тойрог хэлбэртэй ба үүнээсээ ч болоод чимээ шуугиангүй. Гадарга дээрх амьдрал буюу ганц бие хүмүүс, хосууд болон өрх бүлийн тогтолцоо тэнд энгийн үзэгдэл. 3-Р ТҮВШИН: Гидропоник цэцэрлэг. Өндөр технологийн гидропоник нь бүхий л хотыг хооллохын зэрэгцээ бусад газар доорх хотууддаа ч мөн үүнээсээ хуваалцдаг. Бүх ургамал үр нь том хэмжээтэй, амттай жимс, ургамал, буурцагт бүтээгдэхүүн болно. Үүгээр Телосчууд олон төрлийн сайхан хоол хүнсийг бэлддэг. Агартын Хотууд бүгд цэвэр ногоон хоолтонгууд бөгөөд мах орлуулагчийг шинэ хүмүүст л өгдөг.
4-Р ТҮВШИН: Мөн адил гидропоник цэцэрлэгүүд, үйлдвэрлэл болон байгаль бүрэлдсэн паркууд. 5-Р ТҮВШИН: Байгалийн түвшин. Гадаргын түвшнээс миль зайд байрлах энэ түвшинд томоохон байгалийн орчин бүрдсэн хэсэг юм. Үүнд олон төрлийн амьтад байх ба үүнд дэлхийн газарга дээр устаж үгүй болсон амьтад бас амьдардаг. Дэлхийн гадарга дээр амьдардаг махчин гэх амьтад нь буурцагны махаар хооллох ба хүнтэй мөн дассан харилцаа тогтоосон. Энд сэлэм шиг шүдтэй Бартай байгаль дээр та дүрсгүйтэн тоглож болно. Бусад ургамал ногооны тусламжтай энд хангалттай хүчилтөрөгч үйлдвэрлэгддэг. ХЭЛ: Хот бүр өөр өөрийн аялгатай бөгөөд Солара Мару гэх хэлийг “Нарны хэл” ч гэж орчуулдаг. Үүнийг хамгийн өргөн хэрэглэнэ. Энэ манай Санскрит ба Хебрю хэлний суурь үндсэн хэл юм. ЗАСГИЙН ГАЗАР: Ра болон Рана Му-гийн хамтаар Зургаан эмэгтэй, зургаан эрэгтэйгээс бүрдсэн зөвлөл нийтийн асуудлыг шийдэж, хүн ардаа хамгаалж, чиглүүлдэг. Сурвалжит байр сууриудад Ра , Рана Му зэрэг хаших ба тэднийг Бурхны ариун төлөвлөгөөг хэрэгжүүлдэг гэж үздэг. Хамгийн Дээд Номлогч Багш буюу Гэгээрсэн Багш нь Адама гэх бөгөөд тэр мөн албан төлөөлөгч . КОМПЬЮТЕР: Агартагийн компьютерийн систем нь амин хүчил дээр суурилагдсан бөгөөд маш өргөн функц үүрэг гүйцэтгэх чадвартай. Бүх хотууд энэхүү өндөр ухамсарт, билиг оюуны мэдээллийн сүлжээгээр холбогдоно. Энэхүү систем хотууд хооронд, галактик хоорондын харилцааг харуулахаас гадна өрх бүр дэх хүмүүсийн хэрэгцээг мөн харуулдаг байна. Мөн агшин зуурт хүний биеийн витамин эрдэсийн дутагдлыг харуулах ба хүний хөгжилд зориулсан урьд төрөлтэй холбоо бүхий акашик мэдээлээс хэлж өгнө. МӨНГӨ: Байхгүй. Бүх оршин суугчдын үндсэн хэрэгцээ хангагдсан. Тансаг хэрэглээг боловсронгуй бартерийн системээр зохицуулдаг. ТЭЭВЭР: Хөдөлгөөнт явган зам, түвшин хоорондох лифт, манай цасан дээр явагчийг санагдуулах цахилгаан соронзон чарга зэрэг нь тээврийн хэрэгслүүд. Хот хооронд зорчих бол Хоолой гэх зүйлийг ашиглах бөгөөд цагт 3000 миль хурдлах чадвартай цахилгаан соронзон метрог хэрэглэдэг. Тиймээ, Агартагийнхан галактик хоорондын ёс зүйн шаардлагыг сайн хангасан учраас Гариг Хоорондын Зөвлөлийн /Холбоо/ Гишүүн болж чадсан. Сансрын хөлгийг олон хэмжээст шилжих боломжтой бүтээсэн бөгөөд мөн илрүүлэх боломжгүй. ИНТЕРТЭЙНМЕНТ: Театр, концерт, урлаг өргөн дэлгэр хөгжсөн. Мөн та бүхэнд зориулсан Треки Холодекс гэх мэт кино. Дэлхийн түүхэн дэх дуртай киноны хэсгээ програм болгоод та урлагийн нэг хэсэг нь болчихно. ХҮҮХЭД ТӨРӨЛТ: Ямар ч өвдөлт, шаналалгүй ес биш, гурван сар. Энэ нь маш арин үйл явц бөгөөд сүмд гурван хоногийн туршид очин хүүхдийг сайхан дуу хөгжим, бодол болон төсөөллөөр угтан хүлээж авдаг. Хүүхдийг усанд эцэг эх хоёул байлцан төрүүлэх нь стандарт. ӨНДӨР: Соёлын ялгаанаас шалтгаалан хотуудын оршин суугчдын өндөр харилцан адилгүй. Ихэнхдээ 6,5 –с 7,5 тохой өндөр хүмүүс Телосд байдаг бол Шамбалагийн цөөхүүлд 12 тохой байх жишээтэй. НАСЛАЛТ: Хязгааргүй. Хөгширч үхэх үзэгдэл Телост бодит биш. Ихэнх Агартагийнхан 30-с 40 насны хооронд харагдахыг сонгодог бөгөөд тэндээ зогсдог. Харин үнэндээ хэдэн мянган настай ч байж болно. Үхэлд итгэдэггүй учраас энэ нийгэм үүгээр хязгаарлагддаггүй. Хүссэн туршлагаа олж авмагц хүн өөрийн хүсэлтээр төрлөө сонгохоор явдаг байна. ХӨГЖИЛ, ДЭВШИЛ: Дэлхийн гадаргатай харьцуулбал хамаагүй хялбар байхаас гадна, маш нийтлэг үзэгдэл. Сүмийн сургалтын эцсийн зорилго бол дэвшил. Тэд яагаад энэ бүх хугацаанд газар доор байсаар байгаа юм бэ? Яагаад гэвэл Агартагийнхан хүчирхийлэл, дайн дажин болон дэлхийн хүмүүсийг нэгэн түвшинд хөгжин ирэхийг хүлээх зэрэг нь үр ашиггүй гэдгиг ойлгосон. Тэд маш зөөлхөн ард түмэн бөгөөд бидний шүүж цэгнэсэн бодол хүртэл тэдний биеийг өвтгөдөг байна. Нууцлагдмал байдал нь тэдний хамгаалалт болжээ. Саяхныг хүртэл тэднийг оршин байгаа үнэнийг Дээд Сүнс хаасан байсан. Бид хэзээ уулзаж болох вэ? Газар доорх хотууд руу орох эрх нь бидний цэвэр ариун зорилго, бодол болон эерэг сэтгэх чадвараар хэмжигдэнэ. Бие биенээ халуун дотноор угтах нь хамгийн зөв шийдэл бөгөөд гэрлийн төлөөх нийгмээс ч илүүтэй илэрхийлэх хэрэгтэй. Одоогоор дэлхийн гадарга дээр хэдэн зуун зоригтой газар доорх төрөлтнүүд ажиллаж байна. Олонхоос ялгагдахгүйн тулд тэд эсийн түвшинд түр зуур өөрчлөлт хийсэн бөгөөд бидэнтэй адилгүй болсон. Магадгүй тэд зөөлөн, мэдрэмжтэй төрхөөрөө мөн өвөрмөц нууцлаг дуудлагаар ялгагдана. Бид та бүхэнд Шарула Аврора Дюксийг танилцуулахыг хүсч байгаа бөгөөд тэрээр Тэлосын Ра, Рана Мугийн охин юм. Шарула Агартагийн Сүлжээнээс албан ёсоор элч болон сонгогдсон. Тэрээр 1725 онд төрсөн ч 30 настай мэтч харагддаг. Энэ нийтлэл нь түүний анхны туршлагын тэмдэглэлээс ишилсэн. World Ascencion Network/Telos Press, copyright 1993-ын зөвшөөрлөөр хэвлэв.