top of page

ТЭНГЭРИЙН ЭЛЧИСИЙГ ФИЗИК НҮДЭЭР ХАРДАГ БҮСГҮЙ


Та хэзээ ч ганцаараа байдаггүй. Ганцаардах цагт чинь танд урам зориг өгч, хайрлаж, хань болж байдаг, буруудах цагт чинь өмнөөс тань шаналж, өөр гарцыг хэлж өгч байдаг сахиусан тэнгэрүүд бий. Түүнийг физик нүдээрээ хардаг нэгэн бүсгүй бий. Энэ эмэгтэйг Lorna Byrne буюу Лорна Беорн гэдэг. Ийм хүмүүс олон бий л дээ.

Энэ эмэгтэйн мессеж маш эерэг, хүчтэй үнэхээр урам өгдөг. Багадаа өөрийгөө бусдаас онцгой гэдгээ мэддэггүй, хүн бүр л сахиусан тэнгэрүүдээ хардаг гэж боддог байжээ. Сүүлд хүмүүс өөрсдийгөө цор ганцаар байдгаа мэдэрдгийг мэдсэнээс хойш тэдэнд урам өгч, хайр түгээхээр ажиллаж байгаа юм. Youtube дээр 7000 гаруй бичлэг, интернэтээр 500 мянга орчим линк мэдээлэл байна.

Түүний мессеж: "Бурхан танд хайртай, таныг хэзээ ч ганцаардуулахгүй таныг хайрлаж, хүч зоригийг өгч байхаар сахиусан тэнгэрүүдийг илгээсэн. Та буруутгагдаж алдаа хийсэн ч таныг хайрлаж, дэргэд тань байдаг, засч залруулах арга замыг үргэлж хэлдэг. Та сонсч сурах хэрэгтэй. Мөн та мөнх амьдардаг, Бурхны оршнолын сурвалжит гаралтай төрөлтөн. Та үүнд итгэх хэрэгтэй." гэж байна.

Жич. Миний ойлгосноор тэдгээр нь таныг айлгахгүй, таныг Эзэн гэдгийг мэднэ. Зүгээр л туслагчаар зүтгэдэг. Тэр тусмаа өндөр хэлбэлзэл рүү чиглэхэд тань дэмжиж урамшуулдаг. Таны биед орохгүй, таны сонголтыг хүндэлдэг. Энэ бүсгүйн хэлснээр

Та бол Бурхны Хүүхэд тиймээс бурханлиг хүч сахиусан тэнгэрүүдээс илүүтэй танд бий шүү гэж байгаа.

web n; lornabyrne.com

БАРИМТАТ КИНО: https://www.youtube.com/watch?v=ssAmweLstLE


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
No tags yet.
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page