top of page
Search

ДАЙНЫ ҮЕД ХАМГИЙН ИХ ХҮН АВАРСАН...

  • Writer: mongolwisdom
    mongolwisdom
  • Oct 5, 2015
  • 1 min read

Энэ хөөрхөн эмээг мэдэх хүн байна уу? Ирэна Крзижановска гэдэг энэ эмэгтэй Дэлхийн 2-р дайны үед ганцаараа хамгийн олон хүнийг аварсан хүнээр тодорсон байна. Тэрээр 2-р дайны үед Немцийн хорих лагераас 2 500 /ХОЁР МЯНГА ТАВАН ЗУУ!!!!!!/ еврей хүүхдийг янз бүрийн аргаар оргуулаад тэдэнд хуурамч бичиг баримт хийлгэн айлуудад, сүм, асрах газарт тарааж өгсөн байна. Немцуудын айдаг байсан өвчин хорих лагерт бий эсэхийг шалгахаар нийгмийн ажилтны дүрээр очиж жижигхэн хүүхдүүдийг байж болох бяцхан нүх сүвээр, заримыг нь цүнх, саванд хийж нууж авч гардаг байжээ. Тэрээр баригдаж цаазаар авахуулах гэж байсан ч амьд үлдсэн бөгөөд 2008 оны 5 сарын 12 өдөр хүртэл амьдарсан хүн юм. Нийтдээ 3000 хуурамч бичиг баримтыг еврей хүмүүсийн амийг аврахаар хийхдээ баригдахаас ч нэг айгаагүй энэрэнгүй үйлстэн. Энэрэнгүй дарь эх, бодсад байх гэж бодогдлоо.


 
 
 

Comments


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page