top of page

ДОЛОРЕС КАНОН: ГИПНОЗООР ЭМЧЛЭХҮЙ


Канноныг спиритуал эрэн сурвалжлагчдын дунд мэдэхгүй хүн байхгүй байх. Тэрээр past life regression therapist буюу энэ амьдралдаа тайлж, эдгээж чадахгүй байгаа асуудал бэрхшээл, зовлонг гипнозын тусламжтайгаар урьд төрлийн санах ой руу сэргээж гогцоо, оньсыг нь тайлах замаар эмнэх 50 жилийн туршлагатай хүн байсан.

Ер нь бидэнтэй учирсан хүмүүс, үйл явдал, тэр бүү хэл тодорхой төрлийн өвчлөлүүд хүртэл урьд насанд маань болсон зүйлстэй гүн нарийн холбоотой байдаг байна. Урьд төрөлдөө амьтад байсан хүмүүсийн түүх, амиа хорлосон охин болон энэ төрөлдөө аав охин хоёр болон төрсөн урьд төрлийн эмгэнэлт явдлын дүрүүд зэрэг гипноз мэдээллийг уншиж байхад бүх зүйл бидний сонголт, мөн бүх зүйл хичнээн хэцүү байсан ч бидний энэ төрөлдөө амласан амлалт нь даваад гарах байдаг гэдгийг ойлгодог санагдсан.

Гипнозд орсон хүмүүс урьд төрлөө санахаас гадна өөр гариг ертөнцөд төрөл авч байсан талаар, одоо дэлхий дээр болж буй энергийн шилжилтийн талаар, ирээдүйн талаарх зөгнөл болон хүн төрөлхтнийг дэвшүүлэхээр ирсэн төрөл авч байгаагүй өндөр хэмжээстийн оршихуйнууд хүний биед ирсэн талаар гээд маш сонирхолтой сэдвүүдээр ярилцсан бий. Миний анзаарснаар энэ номын олон сэдвээр орчин үеийн үл тайлагдах нууц бүхий кинонууд сэдэвлэгдсэн бүтээгсэн гэж бодогддог.

Монгол хэл дээр дорвитой орчуулсан зүйл гараагүй байгаа. Харин доорх нэвтрүүлэгт МОНГОЛ ХАДМАЛТАЙ нилээд сонирхолтой ярилцлага өгсөн байна.

http://www.suprememastertv.com/ss/?wr_id=115&page=1#v website n: http://www.dolorescannon.com/

Түүний бичсэн Convoluted Universe, The three waves of volunteers, Keepers of the Garden номнууд нь бестселлер номнууд болоод байгаа.

Харин орос хэл дээр нэрээр нь koob.ru -хаягаар үнэгүй номыг нь олж авч уншиж болно.


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
No tags yet.
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page