top of page

ХЭРХЭН ДАВТАМЖАА НЭМЖ, ХЭЛБЭЛЗЛЭЭ ӨСГӨХ ВЭ?


Хүссэн амьдралаа амьдрахын тулд хэлбэлзлээ өсгөх хэрэгтэй гэж та дуулсан байх. Ухамсар хэлбэлзлийн давтамж хоёр үргэлж зэрэгцэн явдаг. Хэлбэлзэл доогуур бол ухамсрын төлөв унасан байдаг. Энэ үед ойлгоц/юмсыг хүлээн авах байдал хязгаартай хаагдсан байдаг.

Ухамсар дээр, өндөр хэлбэлзэлтэй байх үед үзэл ахуй тань нээлттэй өргөн байдаг. Хэлбэлзэл доогуур байх тусам аливаа зүйлсийг даван туулах чадвар хязгаарлагдсан байдаг. Учир нь эго нь амин эрчим, эх үүсвэрийн энергийг урсгахыг зөвшөөрдөггүй. Мөн адил зөн билиг, хайрыг бие, сэтгэлээр дамжуулахыг зөвшөөрдөггүй. Хэлбэлзэл тань өндөр байхад бие сэтгэлээр тань хайрын эрчим бүрэн дамждаг. Өндөр хэлбэлзлийн давтамжтай, хайраар цацарч, нөхцөл болзолгүй, дүгнэж цэгнэлгүй хайрлаж байгаа тохиолдолд өөрийн тань энергийн талбарт ойртсон хүмүүсийн ухамсрыг хүртэл дэвшүүлж өргөдөг.

Таны сэтгэл хөдлөл бол биохимийн хариу үйлдэл бүхий систем юм. Хэлбэлзэл бүтэн өдрийн турш ямар байгааг сэтгэл хөдлөл тань бүхий л минут хоромд тусгаж харуулдаг. Та хэлбэлзлийг эерэг, сөрөг гэж ангилдаг бол үнэндээ тэдгээр нь хэдэн тэрбум давтамжийн төрөлтэй. Хамгийн чухал нь хэлбэлзлээ дээшлүүлнэ гэж бодохдоо өөрийн мэдэрч байгаагаа эерэг сөрөг гэдгээ ангилахад болно. Сэтгэл хөдлөл/Эмоци тань сайхан мэдрэгдэхгүй байвал доогуур хэлбэлзэл гэж тооцох. Эмоци чинь сайхан мэдрэгдвэл өндөр хэлбэлзэлтэй байна гэж тооц.

Эмоцийг юу бий болгодог вэ? Бодлууд юм. Бодлууд хэлбэлзэл бөгөөд сонгож авсан бодлыг тань эмоци эргүүлэн тусгадаг. Тэгвэл сайхан БОЛООД онцгүй мэдрүүлэх бодлууд нь юу байж болох вэ? Хэлбэлзлээ өсгөх хамгийн шилдэг арга бол эмоцийг тань сайхан болгох бодлуудыг сонгох. Өөрийн тань юунд төвлөрч юу бодож байгаагаас илүү чухал зүйл гэж байдаггүй. Энэ нь л супер доогуур хэлбэлзлийн давтамжтай хүмүүстай харилцаж байхад супер өндөр хэлбэлзлийн давтамжтай байлгах шилдэг арга. Таагүй мэдрүүлэх шалтгаан бүхий зүйлс дээр төвлөрөнгөө өндөр хэлбэлзэлтэй байх боломжгүй. Жишээ нь би эмнэлэгт байгаа өвчтөн дээр эргэж очлоо гэж бодьё. Тэдэнд даатгал, төлбөр, мөнгө, бэрхшээл ярьвал угийн доогуур хэлбэлзэлтэй байгаа тэдэнд тус хүргэхгүй. Би тэдний зовлон шаналал дээр төвлөрвөл энэ нь миний хэлбэлзлийг унагана. Би юу хийх ёстой вэ? Би өрөө рүү нь орохдоо тэдний бие эрүүл байгаа гэсэн төлөвт, тэдэнд тайвшрал, дэм болон хэрэг болох бүх зүйлс дээр төвлөрч, тэднийг хүчтэй гэдэгт нь итгүүлж, тэднийг хүнд хэцүү үед айх зүйлгүй сайхан болж байгаа гэсэн зүйлсд л төвлөрнө. Яг ийм байгаагаар та тэдэнд нөхцөл болзолгүй хайр, өндөр хэлбэлзлийн хэлбэлзлийн эрчмийг санал болгож байгаа юм.

Хэрэв та тухайн мөчид сөрөг бодлуудтай байгаа бол нэн тэргүүнд бясалгал хийх хэрэгтэй. Бид бясалгаж байх үед бодлоо зогсоодог бөгөөд сөрөг төлөвөөс маш хурдтай эерэг төлөв рүү шилжин гарах боломж бий болдог. Бясалгал маш сайн нөлөөтэй.

Мөн үүнтэй ижил бодлоо ажиглах гэдэг зүйл хийж болно. Бодлуудыг шүүмжилж, дүгнэлгүй өөрийгөө тэдгээрээс салгаж ажигла. Үүнийг дүгнэлтгүй ажиглаж байх үед түүндээ хөрөнгө оруулалт хийхгүй. Тэдгээр үнэн, эсэх нь хамаагүй зүгээр л бодлууд гэж хардаг. Яг л тэнгэрт хөвж буй үүлсийг ажиглаж буй мэт. Түүнийг бүү шүүмжилж дүгнэ. Энэ нь эгонд суурилсан тархинаас ангид байгаа төлөв юм. Эго чинь юу илэрхийлэхийг хүснэ, түүнийг нь зөвшөөр. Гашуудал, гуниг, уур бухимдал юу л байна гарч ирэхийг нь зөвшөөр. Өөрийн мэдрэмжээ бичих нь бас тустай байдаг. Уйлж, унтууцмаар байвал түүнийг нь зөвшөөр. Та энэ үед юу хийж байна вэ гэвэл тэрхүү энергийг хороож байгаа юм. Үгүйсгэж тэмцэж байлгах хэрэггүй. Таныг юу хамгийн өндөр хэлбэлзэлтэй байлгадгийг, юу баяр баясгалан өгдгийг та өөрөө хамгийн сайн мэднэ. Тиймээс өөртөө хамгийн их итгэх хэрэгтэй.

Үнэндээ хэлбэлзлээ өсгөх арга хязгааргүй олон. Хүмүүсийг ерөнхийд нь хэлбэлзлээр нь харж чаддагийн хувьд би өөрийн санал болгож буй зүйлсээ хэлье.

  1. Өөрийн амьдралын хэв маяг, өнгө төрхөнд тогтмол эерэг өөрчлөлт хийж бай.

  2. Дуу хөгжим. Аялгуу хөгжим бол хамгийн хүчтэй хэлбэлзлийн хэрэгсэл. Үүгээр бараг бүх хязгаарыг давж болдог.

  3. Өндөр хэлбэлзэл бүхий хүмүүс болон газрын дэргэд бай. Сүнслэг оюунлаг багш нар, эсвэл амьтад, эрдэс үнэт чулуу, байгаль ч байж болно. Байгаль маш өндөр хэлбэлзэлтэй байдаг. Учир нь түүнд үгүйсгэл, хүчлэл /resistance/ байдаггүй.

  4. Хэлбэлзлийг тань өсгөхөд хэрэгтэй урам зориг өгөхүйц зүйлсийг хий. Ном уншиж кино үзэж болно. Сүнслэг, оюун санааны багш нарыг сонсож болно. Өөрийн агуу гайхалтай чадварыг сэрээх зүйлсийг хий.

  5. Биеийн дасгал хөдөлгөөн. Хөдөлгөөн тархийг хүчилтөрөгчжүүлээд зогсохгүй хэлбэлзэлд нөлөөлдөг эндорфиныг ялгарахад нөлөөлж энэ нь баяр баяслыг мэдрүүлдэг. Дуртайгаа л хий. Хүчилж хэрэггүй. Хүчлэлт хийгдэхэд хэлбэлзлийг тань өсгөхөд хаалт болох юм.

  6. Өнгө болон үнэрийн эмчилгээ. Дуу аялгуутай адил нөлөөтэй.

  7. Эерэг талархлын журнал хөтлөх. Хэрэв бичих цаггүй бол заавал журнал байх хэрэггүй. Гэхдээ тэмдэглэл хөтлөхөд хэлбэлзлийг өсгөхөд тустай байдгийг би саяхан олж мэдсэн. Учир нь өөрийн чинь төвлөрч буй зүйлсийн хэлбэлзлийг хүчирхэгжүүлж өгдөг юм. Ер нь эерэг байлгах юуг ч хийсэн болно. Зарим хүн машин жолоодох дуртай байдаг. Талархлын төлөвт, эерэг төлөвт байхад энэхүү давтамж нь яг ЭХ ҮҮСВЭРИЙН /Бүтээгчийн/ давтамжтай ижил хэлбэлзэлд оршдог. Аливаа зүйлсд талархаж хандахад цэвэр нөхцөл болзолгүй хайрын энерги хэлбэлздэг.

  8. Ус, гэрэлд бай. Гэрэл нь Эх үүсвэрийн цэвэр энергитэй хамгийн ойр байдаг хэлбэлзэлтэй байдаг. Ус удаах нь. Усанд хэсэг байхад эх үсвэрийн хэлбэлзэлтэй ижил хэлбэлзлийг мэдэрдэг. Усанд, шүршүүрт орсны дараа цэвэрлэгдсэн, ариуссан санагддаг нь үнэхээр хэлбэлзлээр цэвэрлэдэг учраас юм.

  9. Сайхан сэтгэлийн үйлийг хааяа хийж байгаарай. Миний Challenge нэртэй бичлэгийг үзээрэй. Гадагш чиглэсэн хайр үргэлж өндөр хэлбэлзэлд байдаг. Энэ мөн адил хэлбэлзлээ өсгөх хамгийн шилдэг аргуудын нэг.

  10. Өөрийг тань хэлбэлзлийг өсгөх юу л бодогдоно айдас, хязгаарлалтуудыг тоох хэрэггүй өөрийгөө чөлөөл. Өөрийгөө хайрцагнаас чөлөөлж, өөртөө үнэнч хандах тусам та илүү ихээр байнга өндөр хэлбэлзэлд орших боломжтой болдог.

  11. Инээд, баяр баясал. Инээд автомат өсгөгч юм. Илүү их инээх шалтгаан, шалтгийг үргэлж хайж байгаарай.

Өөрийнхөө хэлбэлзлийг өндөр байлгахад та өөрийгөө зориулья гэж байгаа бол сөрөг бодлын тансаглалын үнийг дахин төлж чадахаа байдаг. Гэхдээ танд сөрөг бодол бий болсон бол түүнийг үгүйсгэж хэрэггүй. Цөхөрч эхлэхэд үгүйсгэлээ үгүйсгэж эхэлдэг аюултай. Ө.х. галыг галаар унтраах гэж оролдсонтой ижил юм. Тиймээс өөрийнхөө байгаа төлөвөө хүлээн зөвшөөрөх нь чухал. Үүнийг эрүүл байдлаар илэрхийлж тэгээд эмоциор илүү дээр болгох чиглэлд хөдөл. Гэхдээ нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Дээрх бүх зүйлс шууд таньд өндөр хэлбэлзлийг бий болгодог бус. Та өндөр хэлбэлзэлтэй байх эсэхээ өөрөө сонгодог. Энэ үргэлж сонголт байдаг. Заримдаа бид сонголт хийж байгаагаа ухамсарладаггүй. Гэсэн хэдий ч энэ үргэлж сонголт байдаг. Эцсийн дүндээ та л өөрийнхөө хэлбэлзлийг өсгөгч болохоос биш өөр хэн ч танд үүнийг үүсгэгч болохгүй. Та зөвхөн хэрэгслүүдийг л ашигладаг. Хэлбэлзлээ өсгөнө гэдэг тийм хэцүү зүйл биш. Эмоци таны хэлбэлзлийг хэмжигч үзүүлэлт гэдгийг санаарай. Ийм л энгийн байдаг.


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
No tags yet.
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page