top of page

12 жил ургамал төлөвт байсан Мартин Писториус: “МИНИЙ УХААН CЭРГЭГ, БИ БҮГДИЙГ МЭДДЭГ БАЙСАН”


12 жил ургамал төлөвт байсан /амьд боловч рефлекс, хариу үйлдэлгүй идэвхгүй нэгэн байх / Мартин Писториус анх энгийн эрүүл хүүхэд байжээ. Гэвч 12 насандаа гэнэт бие нь муудсаар эцэст нь ямар ч идэвх хөдөлгөөнгүй болсон бөгөөд эмч нар түүнийг cryptococcal менингитээр өвчилсөн болохыг оношилж, сэхэх найдваргүй болсон гэж хэлсэн байна. Харин эцэг эх нь 12 жилийн турш амралт чөлөөгүй асран, хооллож ундлан, хувцаслаж, салхилуулж бүхнээ зориулжээ.

Мартин эмч нарын хэлснээс хамаагүй урт хугацааг туулж амьдарсаар л байв. Түүний 20 гарсан насанд нь гараа атгаж чадаж байгааг нэгэн сувилагч анзаарсан боловч Мартиыг 3 настай хүүхдийн л ухаантай гэж эмч нар үзсэн байна.

Жоан нэртэй сувилагч хүүд найдлага тавьж өөрийн ажлаасаа гарч түүнийг босгохоор зориглон өдөр бүрийг үүнд зориулжээ. Гар нь анх хөдөлсөн учраас компьютер бичиж сурган өөрийгөө илэрхийлэхэд нь туслахаар өдөр бүр 4 цагийг зарцуулдаг байв. Ингээд бага багаар эд эрхтнүүд нь сэргэж ухаан нь орсоор 12 жилийн дараа амьдралдаа эргэн оржээ. 12 жилийн идэвхгүй амьдралын 8 жилд Мартин яг л амьтай ч амьгүй мэт амьдарсан байна. Гэтэл ийм болоод дөнгөж 2 дахь жилээсээ тэр бүхнийг мэдэрч, ухаан нь сэргэг байсныг сүүлд дурссан байна. Тэрээр биеийнх нь аль ч эрхтэн үгэнд орохгүй шоронд хүлэгдэж хашигдсэн мэт байсан, энэ бүх хугацаанд маш их ганцаардлыг мэдэрч өнгөрүүлсэн. Мөн өөрийн дотоод сэтгэлтэйгээ маш их зөрчилдөж байсан гэдгээ дурсжээ. Мартин өөртөө “Чи хэзээ ч эндээс гарахгүй, чи хүчгүй, цор ганц” гэж байнга хэлдэг байв.

Гэвч хааяахан түүнд урам зориг орж ирдэг байсан нь яваандаа дотооддоо өөртэйгээ харилцан ярилцаж, бас хүмүүстэй ярилцаж болох юм байна гэсэн итгэлийг төрүүлж амьдралд нь зорилго бий болсон байна. Мартин энэ хугацаанд аав ээжийнхээ нөхцөл болзолгүй хайрыг маш их мэдэрч ухаарсан байна. Энэ бүх хугацаанд өөрийгөө, мөн хүний амьдралын хөгийн бас гайхамшигтай зүйлсийн талаар хамгийн их ойлгосон гэж ярьж байна. Сүүлд эрүүл болсны дараа Мартин мэргэжил эзэмшиж, гэр бүлтэй болж, бизнесээ эхлүүлж хайртай хүмүүсээ аз жаргалаар шагнажээ. Сургамжтай сайхан түүх байна.

http://www.collective-evolution.com/2015/01/16/man-awakens-from-severe-vegetative-state-after-12-years-i-was-aware-of-everything/


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
No tags yet.
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page