ЖАН ДОМИНИК БОБИ ГЭЖ ХЭН БЭ?
Францын Элле сэтгүүлийн ахлах редактор байсан жирийн нэгэн эр дэлхийд дуурсагдах нэгэн түүхийг үлдээжээ. Тэрээр зөвхөн зүүн нүднийхээ анивчих хөдөлгөөнөөр “Шумбагч Хонх болон Эрвээхий” гэдэг номыг бичсэн байна. Боби 1995 оны 12 сарын 8-нд хүчтэй харвалт өгч комад оржэ. 20 хоногийн дараа ухаан орсон боловч зүүн нүдний анивчих хөдөлгөөнөөс бусад бүх эрхтнээ удирдах чадвараа алдсан байна. Сайн найз нь түүнд нүдний анивчих хөдөлгөөнөөр хэлэх гэсэн зүйлсээ илэрхийлэхэд тусалжээ. Түүний хүнд байдалд орсны дараа хэлэхийг хүссэн хамгийн эхний үгс нь эхнэртээ маш их хайртай гэсэн үгс байв. Дараа нь өөрийн дотоод мэдрэмж шаналал, ухаарлыг “Diving Bell and Butterfly” номонд бичиж бусдад хүргэсэн байна. Мэдээж нэг үсгийг нэг анивчах хөдөлгөөнөөр, өөр үсгийг өөр давтамжтайгаар илэрхийлж байсан учраас зөвхөн нэг үгийг бүтээхэд түүнд дунджаар 2 минут орчим зарцуулж байв. Тэрээр номоо 200 000 мянган анивчих хөдөлгөөнөөр бичиж дуусгасан юм. Ном хэвлэлтэд гараад 2 хоногийн дараа Боби энэ хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Эхний өдрөө тус ном 25000 хувь, долоо хоногт 150000 хувь борлогдсон байна. Түүний бичсэн ном Европ тивийн бестселлер болж, улмаар кино бүтээл болон хувирсан юм. Энэ амьдралд байгаа бүхэндээ талархаж, түүгээрээ гайхамшгийг бүтээх боломж танд байгаа гэдгийг сануулах жинхэнэ бодит түүх юм.