ФҮКҮШИМАГИЙН АМЬТДЫГ ТЭТГЭГЧ НИНЖ СЭТГЭЛТЭН
Өөрсдийгөө хөгжүүлэн, төлөвшүүлхийг, дотоодтойгоо холбогдохыг уриалан дуудаж, энэ чиглэлийн сайхан мэдээ мэдээллийг хүргэх зорилготой бид энэ удаад та бүхэндээ нэгэн буянтай, нинжин хүний талаар мэдээ хүргэж байна.
Түүнийг Наото Мацүмүра гэдэг ба тэр Японы цацраг идэвхит хот болох Фүкүшимагаас нүүхээс татгалзсан байна. 2011 онд болсон газар хөдлөлтийн үр дүнд Фүкүшимад цөмийн цацраг тархсанаас болж тэндийн бүх иргэд нүүсэн бөгөөд ингэхдээ өөрсдийн 30 000 гаруй тэжээвэр амьтдыг орхин оджээ.
Эхэндээ тэр бас өөрийн гэр бүлтэйгээ уг газрыг орхин нүүсэн ч, дахин орон гэртэй болход газар олдохгүй хэцүү байсан тул тэр эргэж Фүкүшимаруугаа буцхаар шийджээ. Ингээд дахин эргэж ирээд тэрээр ямар олон амьтад хоол, усгүй туйлдан, өлбөрч, гинжтэй, уяатай зовж үхэж байгааг олж харсан байна. “Би орхиж явж чадахгүй. Энэ амьтдад үнэхээр туслаж, хооллох хүн хэрэгтэй” гэж хэлэх энэ буянтай хүн газар тариаланч бас барилгачин. Тэрээр өдрийн цагаар амьтдаа хооллож туслахын хажуугаар мөн барилга байшин барьж, засварладаг байна. “Намайг 30, 40 жилдээ зүгээр байх болно харин дараачаас нь өвдөнө гэсэн, гэхдээ тэр цагт би хэдийнэ тэртээ дэргүй өнгөрсөн байх болно. Тиймээс би цацрагийг тоохгүй.” Хэдий төр засгаас түүнийг тэндээс явхыг анхааруулсан ч, тэр сүүлийн 4 жил амьтдад туслан тэндээ амьдарсаар байгаа гэнэ. Тэр хэлэхдээ “Амьтад болон хүмүүс энэ тэнцүү. Бид тэднийг алж талах биш, хайрлаж, туслах хэрэгтэй. Тэд энд эрүүл саруул, аз жаргалтай амьдарч байгаа” гэж хэлжээ. Аливаа хүний үйлийг сэтгэлээр нь шинжих нь чухал. Энэ хүний сайхан сэтгэл бидэнд нэгийг бодогдуулж, ухааруулах нь гарцаагүй. Буян нь дэлгэрэх болтугай!