ВАЛЕРИЯ ЛУКЬЯНОВАГИЙН ҮНЭН ТӨРХ
НЭГ БҮСГҮЙГ ЭЕРЭГЭЭР БАС ӨӨР ӨНЦГӨӨС ХАРЬЯ!!!
Та бүхэн амьд Барбиг мэдэх үү. Тиймээ. Украины 2007 оны Миссийн тэмцээний Алтан Титмийн эзэн Валерия Лукьянова хэн бүхний нүдэнд хиймлээр өөрийгөө чимж хүн төрхөө алдсан хуурамч хүүхэлдэй гэж харагддаг байх. Багадаа амиа хорлохыг завдан архи, тамхинд уруу татагдаж явсаар сүнслэг буюу билийг оюуны зам мөрийг сүүлд сонгосон бүсгүй.
Үнэн хэрэгтээ Валерия буюу өөрийгөө Аматуе гэж нэрлэсэн энэ бүсгүй Бясалгал, Астрал Аяллын Багш хүн юм. Тэрээр энэ дэлхий дээрх амьдрал аймшигтай уйтгартай, зовлон хэрцгийлэл үзэн ядалтаар дүүрэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Түүний гадна төрхөөр нь маш олон хүн үзэн ядаж, доромжилж,гүтгэдэг юм.
Түүний энэ дэлхийд төрсөн зорилго нь хүн гадна ба дотоороо үзэсгэлэнтэй байж болно гэдгийг батлахаар энэ биеийг сонгосон гэж тайлбарладаг. Бас нэг шалтгаанаар онцгой өвөрмөц төрхөөр эхэлж татаад дараа нь дотоод руу нь чиглүүлэх зорилготойгоор ийм биеийг авч төрөх сонголт буяныг хураасан байснаа тайлбарлаж байсан. Валерия өөрийгөө өндөр дэсээс ирсэн гэж тайлбарладаг. Яг энэ зорилгоор түүний шавь нар дотор олон хүн гадаад төрхөнд татагдсан ч улмаар сүнслэг зам мөрийг хөөсөн хүмүүс бий.
Тэрээр бүх урьд төрлүүдээ санадаг. Зарим нэг бичлэг дээр нь бүх урьд төрлийн дүрүүдээр бүтээж хүн төрөлхтөнд зориулсан мессежийг хэлсэн бий. Түүний хэлж буйгаар энэ ертөнцийн хүмүүс бусдын гадна гоо сайханд маш дургүй. Өөрсдөө дотоод руугаа чиглэхийг хүсдэггүй гэдэг. Мөн хэлэхдээ: Миний энэ бие зүгээр л нэг удаагийн төрөлдөө сонгосон сонголт.
ТА бүхэн дотоод руугаа чиглэвэл үүнээс ч илүү их боломжийг өөртөө авч болно. Би энэ биеийг зөвхөн зорилгоо биелүүлэхдээ ашиглан сонгосон. Би хэзээ ч өөрийгөө зөвхөн энэ биеэр хардаггүй. Би дотооддоо маш их гэрэлтэй төрөлтөн гэдэг. Тэрээр астрал аяллыг хэрхэн хийж, өөр хэмжээсээс мэдээлэл авахыг зааж өгдөг. Дараа нь авсан мэдээллээ дэлхий дээр зөв амьдрахын тулд ашиглаж болох аргыг заадаг.
Валерия 5 сахил сахидаг санваартан хүн юм. Тэрээр мах иддэггүй. Эхлээд ногоон хоолтон, дараа нь түүхий ногоон хоолтон байж байгаад сүүлийн үед пранагаар хооллож эхэлсэн.
Илүү төгс гоо сайхандаа зориулж нэг л мэс ажилбарыг хийсэн нь хөх томруулах мэс ажилбар юм. Тэрээр эхээс төрөхдөө гоо үзэсгэлэн төрсөн бүсгүй. Нөхөр нь түүний хамгийн том түшиг, билиг оюуны хөгжлийг нь дэмжигч бас хамгаалагч нь гэнэ. Маш сонин өвөрмөц байдлаар өөрийгөө зоригтойхон илэрхийлсэн энэ бүсгүй Билиг Оюуны багш нар дотроос хамгийн их дайралтад өртөж буй эр зоригтой эмэгтэй.