ЖИНХЭНЭ ӨӨРӨӨРӨӨ БУЮУ ҮНЭН ТӨРХӨӨРӨӨ БАЙДАГ ХҮМҮҮСИЙН 10 ОНЦЛОГ
БОДОЛ, САНААГАА ШУУД ИЛЭРХИЙЛДЭГ. Гэхдээ ууртайгаар биш. Зарим хүмүүс үүнтэй нь нийцэхгүй ч тэдэнд энэ хамаагүй.
ӨӨРТ БАЯР БАЯСАЛ АВЧРАХ АЖИЛ/АМЬДРАЛЫГ Л СОНГОДОГ. Эцэг эхийнх нь эсвэл найз нөхдийнх нь зөв гэж итгэсэн замыг сонгодоггүй. Тэд сонголтоо мөнгөөр бус аз жаргалаар нь хэмжиж хийдэг.
БУСДЫН СОНГОХООРГҮЙ ЗАМЫГ СОНГОХДОО АЙДАГГҮЙ. Энэ нь харин ч тэдэнд эсрэгээрээ тав тух, сэргээш болдог.
ЭХЛЭЭД ӨӨРСӨДДӨӨ ДУРЛАДАГ. Тэд хэн нэгэнд дурлахаас өмнө өөрсөддөө л дурладаг. Бусдын хүлээн зөвшөөрсөн хүн байх шаардлагатай гэж үздэггүй. Тэд өөр хэн нэгэн болж жүжиглэхийг огт хүсдэггүй.
АЛИВАА АЖЛЫГ ӨӨРИЙН АРГА БАРИЛААР Л ХИЙНЭ. Тэд нийгмийн дарамтыг ойшоодоггүй бөгөөд харин нийгэм, олон түмний сонголт зөв бол түүнийг нь баяртай дэмжинэ. Зүгээр л өөрөөрөө хүмүүс болохоос биш шашны төлөөх босогч биш.
АЛИВАА АСУУДЛЫГ ӨӨРТӨӨ ХҮНДЭЭР ТУСГАДАГГҮЙ. Шүүмжлэл, сөрөг сэтгэгдлүүд үнэн төрхөөрөө байдаг хүмүүсийг эмзэглүүлдэггүй. Өөрийнх нь бодол бусдын юу бодож байгаагаас илүү чухал болохоор тэр. Бүтээлч шүүмжлэлийг шууд хүлээж авах ба доош нь унагаах оролдлого, бүтээлч шүүмжлэл хоёрын ялгааг маш сайн мэднэ.
ЖИНХЭНЭ БӨГӨӨД СЭТГЭЛ ХӨДЛӨЛ БҮХИЙ ХАРИЛЦААГ Л ХҮСДЭГ. Тэдэнд хов жив, цуу яриа, шар мэдээлэлд огт цаг зав байхгүй.
ТЭД ЗҮРХ СЭТГЭЛЭЭ Л ДАГАНА. Та тэднийг болон хүсэл зорилгыг нь дагаж болох ч таныг дагана гэж хүлээх хэрэггүй.
ТЭД ХЭНД Ч МУУ ЗҮЙЛ БОЛООСОЙ ГЭЖ ХҮСДЭГГҮЙ. Тэд хүмүүсийн амьдралыг үнэхээр цэцэглэн хөгжөөсэй л гэж хүсдэг. Өөрсдийнх нь юу хүсч байгаа маш чухал бөгөөд энэ нь цаашлаад бусдын ч төлөө байдаг.
ҮНЭН ТӨРХӨӨРӨӨ/ӨӨРӨӨРӨӨ БАЙДАГ ХҮМҮҮС ХҮНИЙ ГАДНАХЫГ БИШ ДОТООДЫГ НЬ Л ХАРДАГ. Тэдэнд гадаад төрх үнэндээ хамаагүй.
http://www.idealistrevolution.org/10-things-authentic-people-do-differently/