ДЭЛХИЙ ӨӨРЧЛӨЛТИЙН ШИНЭ АЛХАМД
2015 оны 10 сарын 27
SANANDA-Дэлхий өөрчлөлтийн явцад
Элизабет Тратвин.
Бүтэн сартай шөнийн мэнд хүргэж байна! Энэ Сананда Элизабет Тратвинээр дамжин хүрч байна. Та бүхний харж буй Дэлхийн өөрчлөлтүүд, мөн бүх түүхүүд маань Дэлхийг “Change Over” буюу “Шилжин өөрчлөгдөж” байгааг харуулж энэ цэг дээр хүрсэн гэдгийг хэлэхийг хүссэн юм. Энэ гаригт Дэвшил явагдсан учраас илүү нягт хэмжээст хэрэглэж болдоггүй технологийг одоо энд хэрэглэх боломжтой цэг дээр ирсэн гэсэн үг юм.
Эдгээрийн хамгийн чухал зүйлс нь ирж буй“Zero Point” үед Плазма Энергийг хэрэглэх юм. Плазма Энерги бол 4 үндсэн энергийн нэг нь. Бусад нь Хатуу, Шингэн, Хий. Плазма эрчим бидний бие, хоол хүнс, агаар, ус гээд хаа сайгүй тархсан байдаг. Энэ бол Эрчмийн эх үүсвэр, мөн Ион эрчим мөн.
Эфирийн энерги нь маш нарийн матери буюу бодист бий. Энэ нь бидний эргэн тойронд бүхий л физик матери болон Ертөнцийн сансрын уудамд тархсан байдаг. Энэ нь орчин үеийн физикийн ойлголтоор долгион-мөн-бөөм хэлбэрийн эрчим юм. Энэ энергийн хэлбэлзлийн олон түвшин/range/ бөгөөд энергийн ганц төрлийн хэлбэлзэл биш.
Эфирийн Эрчмийг мөн Чи /Chi/, Амин Эрчим, Прана болон бусад нэрээр нэрлэдэг. Эфирийн Эрчмийг төрөл бүрийн анагаах техникийн эсвэл дамжуулалтын тусламжтай нэг хүнээс нөгөөд шилжүүлж болдог. Үүнийг энерги солилцох гэдэг. Эфирийн Эрчмийг мөн Бурхны Хүч ч /God Source/ гэдэг. Энэ махан биеийг амьдруулах эрчмийг агуулдаг, биеийг үхмэгц орхин алга болдог. Плазма энерги нь бусад материйн төлөвүүдтэй харьцуулахад олон давуу талтай. Бид Материт Ертөнцөд амьдарч байгаа. Зай тээвэрлэгчийн асар их нөөц нь Плазма Энергийг цахилгаан дамжуулах боломжтой болгодог бөгөөд энэ нь цахилгаан соронзон талбайд хүчтэй нөлөөлдөг. Хийн адил Плазма нь саванд хийхгүй л бол тодорхой хэлбэр, түвшин байхгүй. Плазма Ертөнц дээрх энгийн матери дундаас хамгийн элбэг байдаг хэлбэр юм. Плазма болон Эфирийн Энерги нь ижил нэг зүйл. 5 дахь Хэмжээстийн Дэлхий эфирийн түвшинд хүрсэн бөгөөд Плазма Энерги нь Zero Point /0 цэг/ хоёр хэрэглэгдэх боломжтой гэсэн үг.
Эфирийн бие бол “Гэрлийн Плазма бөмбөлөг”
Бидний нэрлээд байгаа энэ сансар огторгуйд 450 тэрбум жилийн өмнө хос сүнснүүдийг бүтээсэн юм. Та бүгдийн дотоодод Бурхан оршдог. Та бүхний Бодол хором бүрт бүтээж байдаг. Та нар бүгдээрээ Өөрсдийн Бодлоор дамжуулан Ертөнцийн Холограм буюу Тотал Байгуулалтад холбогдож байдаг юм. Харь оршихуйнхан яагаад үг хэлэлгүйгээр холбогдож байдаг шалтгаан нь энэ юм. Тэдний бодол Гэрлийн хурдаар шилждэг.
Бидний Гранд Ертөнц /Агуу Их Ертөнц/ нь Долоон супер Ертөнцөөс бүрдэх бөгөөд Долоо дахь Орвонтон нэртэй Ертөнцөд манай Сүүн Зам Галактик оршдог.
Сүүн Зам Галактик Орвонтон Супер Ертөнц дотроо Небадоны Ертөнц хэмээх бүсэд байрладаг юм. Энэхүү Супер Ертөнц доторх Манай Галактик Төв нараа тойрон тойрог замаар эргэдэг. Энэ Наранд Плазма Энергийн Эх Сурвалж байдаг бөгөөд үүгээр Сүүн Зам тэтгэгддэг юм. Тэрхүү Плазма Энерги нь Дэлхийн бүх амьд оршихуй, болон биест тархсан бий. Тийм ч учраас Нарны ард буй Дээд Нар гэсэн ойлголт байдаг бөгөөд бидний мэдэх физик Нараар дамжуулан манай гариг дээр бүхий л Энергийн Эх үүсвэрийг дамжуулан хүргэж байдаг. Энергийн Анхны Эх Сурвалж нь энэхүү матери бүхий физик ертөнцийн Нар, бидний маханбод болон бусад бүх ЗҮЙЛС-ийг амьджуулдаг хүч нь Плазма Энерги болно. Энэ бол Оюун Ухааны бодгал эх үүсвэр юм. Танай дэлхий дээр Кеш Сангийн санал болгож буй /Keshe Foundation/шинэ үнэгүй эрчим хүч нь Плазма Энергиэр бүтсэн бодгал/sentient/ эх үүсвэр юм. ДЭЛХИЙД МӨН ТҮҮН ДЭЭРХ БҮХ ТӨРӨЛТӨНД БАЯР ХҮРГЭЕ! Та бүхэн энэ бүхэн илчлэгдэн нээгдэхэд бэлэн болтлоо дэвшжээ. Энэ сансарт байдаг хамгийн арвин матери бөгөөд үнэгүй. Үүнийг 6*8 хэмжээтэй саванд багтааж гэрээ халаах, хөргөх болон бусад бүх цахилгаан төхөөрөмждөө ойрын ирээдүйдээ ашиглаж болохоор боллоо. “Портал” энерги нь Дэлхийнүүдэд
агуу хурдаар хүрч байдаг.
Өөрчлөгдөн Шилжих үйл явц
2000 оны Өвөл буюу 12 сарын 20-нд Плейяадчууд манай нарны аймгийг бүхэлд нь тойрч гадна Фотон Бүслүүрийн хамгаалалтыг амжилттай тойрсон юм. Манай Нарны аймаг Сүүн Замыг тойрох тойрог замаас гажсан байсан бөгөөд энэ нь Трактор-Бийм/Tractor Beam/ хэмээх аргыг хэрэглэж буцаан 15 жилийн туршид Нарны аймгийг зохист байрлалд оруулсан. Энэ нь манай Галактикт бий болж тохиолдсон асар олон дайн дажин, сүйрлийн улмаас үүсэлтэй. 2012 оны 12 сарын 21 өдөр Сүүн Замын Төвд нь Агуу Их Ертөнцийн /Grand Universe/ Төв Нартай нэг ижил шугаманд тэнцсэн. Гайяа нэртэй Дэлхий хэмээх төрөлтөн нь /манай гариг өөрийн ухамсарт амьд төрөлтөнд тооцдог/ 5-р хэмжээст хүрсэн бөгөөд Бумбын Шинэ эрин рүү шилжиж байна. Одоо 2015 оны өвлөөс бид ирж буй Шилжин Өөрчлөгдөх Zero Point –ыг харах боломжтой боллоо. Үүгээр бидний удаан хугацаанд хүлээж байсан Харанхуйн элч нарыг /Dark CAbal/ барьж баривчлах, Галактикийн зөвлөлийг харах, тэдний мессежийг авах, Санхүү болон Эд баялгийн шинэ хөтөлбөрүүдтэй танилцах, Улс Төр, Засгийн Газруудын шинэ хэлбэрүүд бий болох гэх мэт Шинэ Эринд бэлтгэгдэх үйл явцууд орох болно.
Энэхүү ирж буй хүчтэй Энергийн Хэлбэлзэлд маш олон хүн дарамт шахалт болон үгээр хэлшгүй их бэрхшээлийг туулж байгаа. Сансар Ертөнцөд бүх зүйл хоорондоо холбогдсон байдаг. Фотон Бүслүүрийн Гамма Туяа та бүхний хэлбэлзлийг 4 дэх түвшинд өсгөхөөр ирж байгаа бөгөөд Манай Нарны Аймгийн хоёрдагч нар болсон Сириус А тай хамтран /Од гариг эрхсийн нөлөөлөл болов уу/ өөрт тань байгаа дотоод дахь зөрчилтэй, болохгүй гэсэн болгоныг цэвэрлэж өөрчлөхөөр ажиллаж байна. Тайван байгаарай. Бэрхшээлээ дав. Хийгээгүй үлдсэн зүйлстэйгээ нүүр тул. Амар амгаланд орш. Дотно харилцаануудаа эмчилж анагаа. Өөрийг тань унагааж, дордуулж буй харилцаа бол хая.Өдөр бүр эрүүл мэндээ сайжруулахын тулд өөрийн бие, ажилтайгаа нэгэн хэмнэлд орш. Амар. Бясалга. Аз жаргалтай бай.
Шинэ Дэлхийг Авчрахаар маш шургуу ажиллаж байгаа хүмүүстээ тусал. Асуудал эргэлзээ гарвал Санандаг дуудаарай. Та бүхэн хэзээ ч ганцаараа байгаагүй. Би үргэлж та нартай хамт. Та бүхнийг хэмжээлшгүй ихээр хайрладаг юм шүү.
САНАНДА