ХОРТ ХАВДРЫГ ДАВАН ТУУЛСАН ХҮМҮҮСИЙН 10 ОНЦЛОГ
- mongolwisdom
- Nov 16, 2015
- 2 min read

Анагаах ухааны доктор Лисса Ранкин “Эмэгтэй хүний дотоод” /The women inside/ нэртэй номыг бичихдээ хөхний хорт хавдрыг даван туулж, бүрэн эдгэрсэн эмэгтэйчүүдтэй ярилцлага хийхэд дараах нийтлэг шинжүүд бүгдэд нь байсныг тогтоожээ.
Тэд үхэлтэй нүүр тулаад өдөр бүрийг сүүлийн өдөр мэт амьдрахаар шийдвэр гаргаж үүгээрээ ч өвчнөө ялан дийлж чадсан байна. Эдгээр хүмүүс хорт хавдар туссан хүмүүсээс арай өөрөөр амьдарч байсныг нийтлэгч мөн анзаарчээ. Тэрээр мөн эдгээр эмэгтэйчүүдээс сургамж авч өөрөө өөрчлөгдөн улмаар амьдрал нь өөрчлөгдсөн байна.
1. ТЭД ӨӨРИЙГ ЗӨВТГӨЖ ЭСВЭЛ УУЧЛАЛТ ГУЙДАГГҮЙ ӨӨРӨӨРӨӨ Л БАЙДАГ.
Хорт хавдрыг даван туулсан хүмүүс ааштай ярдаг болдог. Тэд дэлгүүрт халзан толгойтойгоо явж хүмүүсийг харах бүрт нь нүдээ эргэлдүүлнэ. Тэд юу бодсоноо л хэлнэ. Тэд байнга инээнэ. Тэд уучлал гуйж бөхөлзөхгүй. Хүсвэл час ягаан палааж өмсөөд ч гарна.
2. ХҮМҮҮСЭЭС ТААЛАМЖ ЗӨВТГӨЛ НЭХЭХГҮЙ. Тэд хүн бүрт таатай санагдах гэж оролдохгүй. Бусад хүмүүс юу гэж бодох нь тэдэнд пад байхгүй.
3. ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЖ СУРДАГ. Хорт хавдрыг ялан дийлсэн хүмүүс үгүй гэж хэлэх зориг суусан байдаг. Өөрийн хүсээгүй зүйлээр өөрийг нь дарамталж, шахалт өгөхийг зөвшөөрдөггүй.
4. УУРЛАНА, ГЭХДЭЭ ДОРХНОО МАРТАНА.
Тэд нүүрэнд чинь бүгдийг хэлж орхино. Тэд шалгааж, шалах бөгөөд уур уцаараа жинхэнэ мэдэрдэг. Тэд бусдын гишгүүр байхаас татгалздаг. Тэд хүндлэл шаарддаг. Тэд үүнийг мэдэрдэг дараа нь уучилдаг. Тэд тавьж явуулдаг. Мөн нөхцөл байдлыг шууд хүлээж авдаг. Гомдож хоцордоггүй бөгөөд дургүйцлээ чөлөөлдөг.
5. ГОО САЙХАН ХАРАГДАХ ГЭЖ УЛАЙРАХГҮЙ.
Хорт хавдрыг ялан дийлсн хүмүүс сайхан үстэй байна уу, нүүрний энгэсэг тохирчуу эсвэл хөх нь сайхан харагдаж байна уу алинд нь ч санаа зовохгүй. Тэд үрчлээтэй байсан ч өөрөөрөө байгаадаа л ханамжтай байдаг.
6. ЯГ ОДОО ХИЙДЭГ.
Аз жаргалын хойшлуулж хэрэггүй. Хийх гэж байсан зүйлсээ яг тухайн мөчид хийж эхэлдэг. Хэрэв таагүй бол шууд тэр ажлаасаа гарна. Баяр баяслаа тэргүүн эгнээнд тавьж үнэхээр бүх зүйлд утга өгч амьдардаг.
7. БИ ЧАМД ХАЙРТАЙ ГЭЖ БАЙНГА ХЭЛДЭГ.
Хэлэхийг хүссэн зүйлээ заавал хэлж үлддэг. Өөрийн тань цаг хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй. Хэн нэг нь хайртай гэдгийг нь мэдээгүй үлдээсэй гж хүсэхгүй.
8. ӨӨРИЙН БИЕДЭЭ АНХААРАЛ ХАЛАМЖ ТАВИНА.
Хорт хавдрыг даван туулсан хүмүүс эрүүл мэндэд маш их талархалтай ханддаг. Тамхи татахгүй. Эрүүл хооллоно. Жингээ зөв барьж, хорт зүйлсээс хол явж ахиухан унтана.
9. ЭРХ ЧӨЛӨӨГ ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ТАВЬДАГ.
Ажлын боол байна гэдэг нь хариулт биш байж гэдгийг тэд ухаардаг. Мөнгө эрүүл мэндийг худалдаж авч чадахгүй. Өдөрт 16 цаг ажилладаг мангас болох нь таныг өвчтэй л болгоно.
10. ЭРСДЭЛ ҮҮРДЭГ.
Хорт хавдрыг давж чадсан хүмүүс айдастайгаа нүүр тулж тонилгосон хүмүүс. Амьдрал бол амьдрахын төлөө гэдгийг тэд мэддэг. Айдаст ямар ч хүч байдаггүй. Харин баяр баясгалан эрсдлийн цаана нуугдаж байдаг. Тиймээс хүсвэл шүхрээр бууж, Bungee өндрийн үсрэлт ч хийнэ.
Та бүхэн амьдарсан шиг амьдрахын тулд хорт хавдрыг иртэл нь бүү хүлээ.
Харин яг ОДОО цагтаа амьдрах зориг дүүрэн байгаарай. Өнөөдрөөрөө амьдрах шиг сайхан зүйл үгүй.
MD Lissa Rankin
Эх сурвалж
http://wakeup-world.com/2015/02/27/10-things-i-learned-from-people-who-survived-cancer/?utm_campaign=Wake+Up+World+e-Newsletter&utm_content=Latest+Headlines+inc.+10+Things+I+Learned+From+People+Who+Survived+Cancer&utm_medium=email&utm_source=getresponse
Comentarios