top of page

БИДНИЙ ЭСҮҮД БИДНИЙГ СОНСДОГ. ТЭДЭНТЭЙ ХАРИЛЦАН ӨВЧНИЙГ АНАГААХ БОЛОМЖ БИЙ.


Терез Уэйд

Хүний биеийн өөрийгөө анагаах хосгүй чадаварын талаар хэлсэн нэгэн эмэгтэйн үгс надад маш их тус болсон юм. Үүнийг надад хэлэх үед би маш ноцтой, ужиг өвчнөөр өвдсөн байлаа. Тиймээс шууд л энэ концепцийг хэрэгжүүлэхээр шийдэж нэг өдөр : “Бие минь намайг сонсох болов уу... Түүнтэй хамтран ажиллаж түүнийг эдгээх боломжтой болов уу?” гэж бодсон юм.

Тэр шөнөдөө л бясалгалд орохдоо биетэйгээ маш гүн холбогдож харилцаж чадав. Юу болохыг мэдэхгүй ч үүнд их найдлага тавьсан бөгөөд биетэйгээ нэг цаг харилцан ярилцсаны дараа гайхамшиг тохиолдох шиг боллоо. Миний эд эсүүд хариу үзүүлж эхлэв.Холбогч эдүүд сорвитой хэсгийн эдүүдийг татаж, сунгаж байгаа шиг мэдрэгдэв. Мэдрэлийн хэсгүүдэд сонин мэдрэмж төрж эхэллээ.

Би Рефлекс Симпатетик Дистрофи өвчнөөр оношлогдоод хөлийн булчингийн хэсгүүд мэдээгүй болсон байсан бөгөөд харин үүний дараа цахилгаанаар цохигдсон шиг болж ажиллагаанд орсон юм.

Эрх чөлөө рүү хүрэх зам минь нээгдсэн мэт зүрх минь цохилж байлаа.

Энэхүү нөхцөл байдал улам дээрдэж байсан учраас би үүнийг улам хөгжүүлж цаашдаа бусад хүмүүст үүнийг зааж туслахаар гипнотерапи буюу гипноз эмчилгээн дээр төвлөрч ажиллаж эхэлсэн юм.

Би өвчтөнүүддээ заавар өгөхдөө тархиа альфа болон тетта /theta/ долгионд

хүргэхийн тулд бясалгал зайлшгүй чухал гэж зөвлөдөг. Энэхүү төлөвт ороход бидний ухамсарт бодол болон физик биеийн хоорондох харилцаа маш хүчтэй

идэвхждэг.

Ингэж биетэйгээ харилцахад бид 3 алхмыг хийх ёстой.

  1. Биедээ үнэнхүү энэрэл хайраар хандах. Тэд сэтгэл хөдлөл бүхий ухамсарт эсээс бүрдсэн гэдгийг ухаарч харьцах.

  2. Өвчин эмгэгээ эдгээхийн тулд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн харилцаандаа итгэлтэй байх

  3. Гэнэт бий болсон дээрдэж буй мэдрэмж бий болгож буй бодол, үгс бодлыг хэрэглэж байхдаа өөрчлөлт бий болохыг хүлээн авч зөвшөөрөх.

Би өөрийн туршлагаараа дээрх зөвлөгөө нь бие дэх динамик эмчилгээний хариу үйлдэлд хүрэхийн тулд зайлшгүй чухал гэж дүгнэж байгаа юм. Саяхан би 36 жилийг энэхүү сэдвээр судалсан Cleve Backster хэмээх эрдэмтний ургамал, амьтан, хүний эсүүдийн биохарилцааны талаар буюу эсүүд бүгд зорилготой, харилцан холбоотой, бас албадлагын бус байдаг тухай судлагаа хийснийг олж мэдээд үүнтэй минь тун төстэй болохыг ойлгосон юм. Бакстер энэ талаараа Primary Perception: Biocommunication with Plants, Living Foods, and Human Cells.[2] Номон дээрээ бичсэн байдаг.

Тэрээр 1966 онд Dracaena гэдэг ургамлыг полиграф төхөөрөмжийг ашиглан ажиглахдаа анх олж харжээ. Эхлээд навчинд электрод залгаад ургамалд цахилгаан идэвхжлийн долгион ирж болох талаар бодож эхэлсэн байна. Хүнд иймэрхүү илрэл нь хүчтэй сэтгэл хөдлөлийн үед илэрдэг байна. Гэнэт электродод залгасан навч навч шатаж буйг харжээ. Ингээд энэ санаанаас судалгаагаа эхлүүлсэн байна. Өрөөнийхөө туслах ажилтны цэцэгт мөн электродоо залгаж үзтэл туршилт нь батлагдаад эцэст нь олон туршилтын дараа ургамал өөрийн дэргэд байгаа хүнийхээ эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлд нөлөөлөгддөг, цаашлаад байхгүй үед нь өөр нөлөөтэй байдгийг тогтоожээ.

Дараа нь хүний эсэд ийм өөрчлөлт байгаа эсэхийг судалж эхэлсэн байна. Тэрээр доноруудын цусны эсүүд дээр туршилт хийж электрод тестний гуурс залгаж төрөл бүрийн сэтгэл хөдлөлийн өөрчлөлтүүдийн нөлөөг ажиглажээ. Эсүүдэд аяндаа явагдах /spontaneous/ сэтгэл хөдлөлүүд нь электрод хариу үйлдэлд зайлшгүй чухал болохыг тогтоосон байна. Харин донор өөрийгөө сэтгэл хөдлөлд хүчээр автуулахад эсүүдэд ямар ч нөлөө гарахгүй байв. Гэтэл донорт охиноос нь сэтгэлээр хямрахаар мэдээлэл бүхий утасны дуудлага ирэхэд эсүүд маш хүчтэй нөлөөлөгдөж эхэлжээ. Үүнд хол ойрын зай хамааралгүй байна. Жишээ нь донор электродтой эсээ залгаатай чигээр нь өрөөндөө орхиод гадуур уур уцаар бухимдал ихээхэн тохиолдсон үйл явдлуудаар өнгөрөөжээ. Сүүлд нь ирээд шалгахад стресстэй тохиолдол гарах цаг бүрт өөрийн эсүүд дэх цахилгаан хариу үйлдлүүд тухайн цаг мөчүүдэд хүчтэй корреляцийг харуулсан байна. Гэртээ ирээд унтахад тэрхүү хүснэгтэд эргэн нам болсон үр дүн гарчээ. Эдгээр туршилтуудыг хийхдээ энгийн энергийн мэдээлэл дамжуулахад ажиглалт хийдэг цахилгаан соронзон радиацын тусламжтай оношлодог төхөөрөмжид хийсэн байна.

Зарим эрдэмтэд амьд зүйлсүүдийн хооронд сэтгэл хөдлөлийн харилцаа бүхий хүчээр нөлөөлөгдөх тал дээр квантын физик тус болно гэж итгэж байна. Квантын Харилцан Холбоос /Quantum Entanglement/ нь материйн хэсгүүдийг олон милийн зайд салгахад ч гэсэн харилцан хамааралтай байгаа мэтээр үйлдэл үзүүлдэг процесс юм. Аливаа байрлал, моментум, хуйлрал зэрэгт /properties/ энергийн өөрчлөлт хийгдэхэд бусад зүйлсэд нь мөн адил зэрэг өөрчлөлтүүд бий болдог байна.

Энэхүү Cleve Backster-ийн ШУ-ын онол, судалгаа, туршилт нь Дорнодын Нэгэн Бүхэл буюу амьтай бүхэн хоорондоо холбоотой гэсэн онолыг мөн харуулж байна.

Миний өөрийн бясалгалын дадлууд тархи, бодлыг энэхүү талбарт холбогдох аргыг заардаг юм. Энэхүү аргаа би Antara /Санскритаар дотоодоороо/ гэж нэрлэдэг бөгөөд орчлонгийн энергийн талбарт бие сэтгэлээ нэгэн хэмнэлд холбож, анагаах анхдагч чадварыг хөгжүүлэхээр зорьдог.

Та бүхэн үүнийг улам илүү судалж, туршилт хийж үзээрэй.

Автор: Терез Уэйд - Уламжлалт Анагаах ухааны Магистр Primary Perception: Biocommunication with plants, living foods, and human номын зохиогч

Эх сурвалж: http://in5d.com/cells-talking-to-your-body-heals/


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page