top of page

ХАРВАРДЫН ЭРДЭМТНИЙ БЯСАЛГАЛЫН ТАЛААРХ ТУРШИЛТ, СУДАЛГАА

Харвардын Анагаахын Их Сургуулийн мэдрэл судлаач, Массачусетсын Ерөнхий Клиникийн доктор Сара Лазар бясалгалыг онигоонд оруулдаг хандлагыг өөрчилж бясалгалын үр дүнг тархины бичлэгийн туршилт болон бусад судалгаагаар маш үр дүнтэй болохыг харуулсан анхны эрдэмтдийн нэг болоод байна.

Анхны туршилтаа энгийн болон бясалгал хийдэг хүмүүсийн тархийг харьцуулж үзсэн байна. Олон жил бясалгал хийсэн хүмүүсийн тархины инсула болон мэдрэлийн хэсэгт, мөн хяналтын буюу аудитори, мэдрэлийн хальсанд дахь бор бодис/gray matter/-ийн хэмжээ нэмэгдэж байгааг анзаарчээ.

Энэ нь мэдрэмж өсч буйг харуулж байгаа юм. Энэ үед өөрийн амьсгал, аялгуу болон одоо цаг дээр төвлөрөхөд мэдрэмж хүчтэй дээшилдэг байна. Мөн санах ой болон гүйцэтгэх шийдвэр гаргахад нөлөөтэй байдаг тархины урд хэсгийн хальсанд бор бодис их байгааг тогтоожээ.

Бидний нас ахих тусам хальсан давхрага /cortex/ агшдагийг баримтаар нотолсон бөгөөд ийм ч учраас аливаа зүйлийг санах, ойлгохдоо удаан болдог байна. Харин 50 настай бясалгагчдын тэрхүү бодис нь 25 настнуудтай ижил хэмжээтэй байжээ. Магадгүй тийм хүмүүс бясалгахаасаа өмнө ч ахиу бор бодистой байсан байж магад гэсэн таамаглалын дагуу дараах туршилтаа хийцгээв. Тэд урьд өмнө нь хэзээ ч бясалгаж байгаагүй хүмүүсийг сонгон авч найман долоо хоногийн хугацаатай стресс бууруулах дасгал бүхий хөтөлбөрийг туршиж үзжээ. Найман долоо хоногийн дараа 2 бүлэг хүмүүст бүгдэд нь тархины 5 хэсгийн үзүүлэлтүүд өөрчлөгдсөн байна. Төвлөрлийн дасгал сурсан хүмүүсийн тархины 4 хэсэг газарт бор бодис нэмэгдсэн байв.

Үүнд:

  1. Хамгийн анхны ялгаа нь posterior cingulate буюу бишрэх, өөртөө найдах гэсэн хоёр үйлдлийг идэвхжүүлдэг хэсэгт хамгийн анхны өөрчлөлт гарсан байна. Цаашлаад,

  2. Сурах, танин мэдэх, санах ой болон сэтгэл хөдлөлийн зохицуулалт хийхийг дэмждэг зүүн hippocampus –д

  3. Ахуй ойлголт, бусдыг мэдэрч ойлгох, энэрэнгүй байх чанаруудтай холбоотой TPJ буюу temporo parietal junction-д

  4. Зохицуулах мэдрэлийн шилжүүлэгч эс/neurotransmitters/-ийг ихээр үйлдвэрлэдэг Pons гэх хэсэгт бүгдэд нь бор бодисын хэмжээ ихэссэн байна.

Тавд дахь нь санаа зовнил, айдас, стресс зэрэгт нөлөөтэй тархины тэмцэгч хэсэг amygdala нь стресс бууруулах хөтөлбөрт орсон хүмүүсийн хувьд буурсан байна. Amygdala нь стрессийн түвшинг буурахтай хамаарч өөрчлөгдсөн байна.

Тархинд дээрх өөрчлөлтүүд гарахын тулд найман долоо хоног бясалгахад хангалттай гэнэ. Өдөрт 40 минут бясалгах заавартай байсан ч зарим хүмүүс дунджаар 27 минут бясалгал хийсэн байна.

Зарим эрдэмтдийн туршилтаар бясалгал анхаарал төвлөрлийг сайжруулж, сэтгэл хөдлөлийн зохицуулахад тустай гэсэн үр дүн гарсан байдаг. Харин энэ нь неуро буюу мэдрэлийн өвчин судлал талаас хийгдсэн анхны судалгаа болж байна. Тиймээс Сара Лазар зөвлөхдөө зөвхөн сэтгэл зүйн дасгал хийхэд дээрх нөлөө гарч урт наслалт, эрүүл мэндийг тэтгэж, стрессийг бууруулдаг байхад бясалгал үүнээс ч илүү үр дүнтэй, хүчтэй нөлөөтэй гэжээ. Гэхдээ дан ганцаар эмчилгээ анагаах хэрэгсэл болохгүй гэжээ. Зарим хүнд дангаараа нөлөөтэй байсан ч хүн бүрт ижил биш ажээ.

Хамгийн чухал нь бясалгал эерэг, үр дүн өндөртэй бөгөөд сайн зааварчлах багштай байх нь үүнд их чухал гэжээ. Яагаад гэвэл тархинд, сэтгэлд болж буй процессыг ойлгохын тулд сайн багшийн зөвлөгөө үнэлж баршгүй гэнэ.

Эх сурвалж: https://www.washingtonpost.com/news/inspired-life/wp/2015/05/26/harvard-neuroscientist-meditation-not-only-reduces-stress-it-literally-changes-your-brain/?postshare=4171447887832535&tid=ss_fbRoad Unitarian Church in Bethesda. (Andrea Bruce Woodall/The Washington Post)


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page