top of page

БАШААР: ХЭРХЭН ТӨСӨӨЛЛӨӨР ДАМЖУУЛАН ДЭЭД ОЮУНТАЙ ХОЛБОГДОХ ВЭ?


Төсөөлөл бол хамгийн хүчтэй хэрэгсэл бөгөөд хамтын хүчээр эсвэл дангаар хэрэглэх боломжтой. Энэ бол Дээд оюун/higher mind/ физик тархийг /physical mind/ холбосон суваг юм. Дээд оюун тань төсөөллөөр дамжуулж өөртэй чинь харилцдаг, өөрийг тань баясгадаг, хүсэл тэмүүлэл, амьдрах хүслийг төрүүлдэг.

Хэрвээ та айдсын лензээр шүүлтүүрдэхгүй бол төсөөллийн үр дүн нь амьдралд тань үргэлж эерэгээр тусгалаа олно.

Дээд оюун маш өргөн цар хүрээтэй бүх боломжуудыг харж чаддаг бөгөөд үүний шалтгаанаар таны өмнө хамгийн бага хүчээр хийгдэх оновчтой хувилбарыг гарган тэр зүг рүү удирдан чиглүүлдэг.

Хоёр тархи тань /Дээд оюун ба физик тархи/ зэрэг нэгэн хэмнэлд ажиллаж эхэлсэн үед та жинхэнэ утгаараа бүхэл нэгэн болдог. Физик тархи “яаж” гэдэг асуултанд өөрийгөө хариулж ажиллах ёстой гэж бодож үүнээсээ болж ядарч, хямардаг. Угтаа энэ тархи үүнд зориулагдаагүй. Та өөрийн хүсэл тэмүүллээ, сонирхлоо /passion/ дагах үед “яаж” гэдэг нь аяндаа шийдэгддэг бөгөөд дээд оюун таныг хэн байхыг хүсэх тэр газарт тань хэрхэн аваачихыг хамгийн сайн мэддэг. “Яаж” гэдгийн орчуулга нь физик мэдрэхүйд баяр баясгалан, хөөр, хайр болон хүсэл тэмүүллээр /passion/ илэрч гардаг.

Иймээс дээрх мэдрэмжүүдээр ирж буй төсөөллийг сайн ажиглаж өөрийн дотоодтойгоо сайн холбогдож байгаарай.

Эх сурвалж:

http://consciouslifenews.com/bashar-video-higher-mind-communicates-imagination/11101860/


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page