ТА ХАМГИЙН САЙХАН ЦАГ ҮЕД АМЬДАРЧ БАЙНА.
Хүн төрөлхтний түүхэнд дэх хамгийн гайхамшигтай сайхан үед нь бид амьдарч байна. Материаллаг дэлхийн нууц, гоо үзэмжийг бидэнд ШУ тайлбарлаад зогсохгүй мөрөөдлүүдийг маань биелүүлэх технологиуд шинээр гарч ирсээр байна. Гэхдээ энэ дундаас хамгийн агуу өөрчлөлт нь бидний ухамсар өөрчлөгдөн тэлж байгаа явдал юм. Бид хайртай дотны хүмүүстээ, цаашлаад ажил, мөнгө, байгаль орчин гээд байгаа бүх зүйлсэд хандах хандлагаа өөрчилж байна. Агуу их Багш, мэргэд, гэгээнтнүүдийн тэртээ сургаж байсан сургаалийн мөн чанарыг ойлгож байна. Тэд биднийг ухаалаг, энэрэнгүй, эрүүл хүмүүн төрөлтөн байхыг сургасан байж.
Бид би үзэл, эд баялаг, шунал, эрх мэдэл, байр сууринд хүлэгдэх хүлээснээсээ ангижирч байна. Үүний оронд одоо цагтаа байгаа бүхнийг талархан авч, амар амгалангаа олж эхэлж байна.
Бестселлер номнуудын жагсаалтыг хараарай. Бас ТВ болон интернэтээр энэ тухай дүүрэн. Хүн төрөлхтөн ухамсрын хөгжил гэх зүйлд өлсөн цангасан байгааг та харж байна. Бид тэр зүг рүү ч алхаж явна. Хүүхдүүдийг та анзаарсан уу? Хорьхон жилийн өмнөх хүүхдүүдээс хамаагүй илүү чөлөөлөгдсөн сэтгэлгээтэй, аливаа зүйлийн үнэ цэнийг харж чадаж байгаа биз.
Бид өдөр бүр өөрсдийнхөө тухай л илүү ихийг мэддэг болж байна. Гэхдээ хаа сайгүй эмх замбараагаа алдаж, дайн дажин, дээрэм тонуул гарч байгаа. Та үүнийг сүүлд биднийг зовоох айдсын нүдээр харж болно. Эсвэл бидэнд сурч боловсрох, хөгжиж дэвших боломжийг олгох хайрын нүдээр харж болно. Энэ сонголтууд алхам тутамд гарч байна. Бид сонголт байгааг санах нь л чухал.