top of page

СҮНС ТАНЬ ТАНД ХЭЛЭХИЙГ ХҮСДЭГ 6 ҮГС


Бид хэн бэ? Бид яагаад энд байгаа юм? Бид яг юу хийх ёстой билээ? Би хамгийн сайхан амьдралаар амьдарч байгаа юу? гэсэн асуултуудыг бид амьдралынхаа туршид тавьсаар ирсэн.

Амьдрал бүхэн өөрийн тань сүнстэй хамгийн ойрхон байх боломжийг агуулдаг урилга байдаг. Таны сүнс танд дараах зүйлсийг хэлэхийг хүсдэг.

  1. ЧИ БАЙГААГААРАА ТӨГС.

Амьдралын хамгийн чухал зорилго бол үнэндээ өөрчлөгдөж хувьсахдаа бус харин ямар нэг зүйлийг хийсэн, хийгээгүй, хэлсэн хэлээгүй өөрөө өөртэйгээ эвтэй байхад оршдог. Өөртэйгээ эвтэй, дотооддоо амгалан оршихгүй байвал амгалан орших тэр зүгт хөдлөхийг сануулдаг.

2. ӨӨРИЙГӨӨ ОЙЛГОЖ УУЧИЛЖ БАЙ.

Бид асуудал, үйл явдалд ихэвчлэн хийж чадаагүй, амжаагүй зүйлсдээ үргэлж бухимдан өөрсдийгөө зүхэж, буруутгадаг. Харин сүнс тань танд “Тухайн мөчид миний мэдэж байснаар би үйлдэж, хамаг чадлаараа хичээсэн” гэж хэлэхийг хүсдэг.

3. АЛИВАА ЗҮЙЛИЙГ ГҮН МЭДРЭЭРЭЙ.

Бид зүгээр нэг үйл явдал, тохиолдлуудаар амьдралыг туулаад дуусах зорилгогүй. Болсон бүх үйл явдалд мэдрэмжээ сайн сонсож, түүгээр хариу үйлдэл үзүүлж байдгаараа өөрөөсөө хэр хол, ойр байгаагаа хардаг.

4. ЭНД ӨӨРИЙГӨӨ ХАМГИЙН ГЭГЭЭЛЭГ САЙХАН ЗҮЙЛСТЭЙ Л ХОЛБОХ ГЭЖ ИРСЭН.

Бид энд сайхан сэтгэл, баяр баясгалан, энэрэнгүй сэтгэлийн таашаалуудыг мэдрэх гэж ирсэн.

5. ЧИ ЭНД АМЬДРАЛЫН УТГА УЧРЫГ ОЙЛГОХ ГЭЖ ИРСЭН. ХАРИН ҮҮНИЙГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ НЬ ЗӨВХӨН ӨӨРТ ЧИНЬ ХАМААТАЙ.

Яг үнэндээ юу туулж өнгөрүүлэхдээ бус, харин өөрийнхөө талаар юу мэдэрч байгаа нь хамгийн чухал юм. Бид хүрсэн амжилтандаа талархаж таашаал авахын оронд дараагийн зорилго руугаа ухасхийдэг. Харин амьдрал биднээс үүнийг хүсдэггүй. Бид энд өөрсдийгөө мөч хором бүрт мэдэрч өөрийн мөн чанарын гайхамшгийг мэдрэхэд л зориулагдсан юм.

6. СҮНС ТАНЬ ОДОО ЦАГТАА АМЬДРААСАЙ ГЭЖ ТАНААС ХҮСДЭГ.

Бид одоо цагтаа амгалан орших цагтаа үнэхээр сонсож чаддаг. Бид сонсож байх үед юмсыг ухаарч тэр хэмжээгээр нээгддэг бөгөөд энэ үедээ л сүнсний билиг ухаантай хамгийн сайнаар холбогддог юм. Ийм ч учраас бид бясалгал хийж, байгальд байхдаа амар амгалан болж, аз жаргалтай байдаг. Эдгээр нь таны найрсаг энэрэнгүй сэтгэл, ухаалаг оюунлаг г.м. жинхэнэ чанарыг чинь таниулах боломжууд юм.

Бид зүгээр сонсох л хэрэгтэй.


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
No tags yet.
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page