top of page

ТЕСЛАГИЙН ЗӨГНӨСӨН ЗӨГНӨЛҮҮДИЙН БИЕЛЭЛ


Манай эриний суут ухаантан Никола Тесла ирээдүйн технологи болон бусад зүйлсийн талаар зөгнөж хэлсний тал нь биелэгдээд байгаа аж.

Тухайн үед морин тэрэг хөллөж амьдардаг байсан үеийн эрдэмтний хувьд зөгнөсөн зөгнөлүүдээс утасгүй холбоо, сүлжээ, ТВ, онгоц зэргийг бүх нийтээрээ хэрэглэж эхлээд байна. Мөн Тесла ирээдүйд агаарын нисдэг авто хэрэгслүүд зохион бүтээгдэн бүгд түлшгүй нисч эхлэх ба үүний ачаар хүмүүс хүссэн газар луугаа үнэгүй эсвэл бага өртгөөр нисэх боломжтой болно гэжээ. Үүний ачаар газар нутаг, хил хязгаарын бэрхшээл алга болж хүмүүс илүү эрх чөлөөтэй болж, хүссэн газраа зорчиж, эвлэлдэн нэгдэх боломжтой болно гэсэн байна. 2017 онд AeroMobil нэртэй нисдэг машин хэрэглээнд гарч эхлэх төлөвтэй байна. Мөн эдгэшгүй гэх өвчнүүдийг эдгээх боломжтой технологийн дэвшил анагаах ухаанд гарна гэсэн байна.

Цаашлаад Тесла галт уулын цөмийн урвалыг ашиглан цахилгаан гарган авах боломжтой болно гэсэн байна. Ганц галт уулын эрчим хүчээр жижиг хотыг 6 сар цахилгаанаар хангах боломжтой аж.

Хамгийн сүүлийн зөгнөл нь эмэгтэйчүүдийн давуу хүчтэй болохыг зөгнөж хэлсэн байна. Зарим эмэгтэй хүн физик байдлаар ч эрэгтэй хүнээс хүчтэй болох бөгөөд эмэгтэйчүүдийн байр суурь илтэд өсөхийг хэлжээ. Тэдний дотооддоо агуулдаг илүү гүн гүнзгийг утга учир бүхий хүч/давуу тал нь илэрч гарна гэсэн байна. /Mr. Tesla states that the rise of women power will not shallow in physical imitation of men, but that in which a superficial phenomenon into the advancement of her sex is a surface symptom of something actually much deeper and more potent is indeed fermenting the bosom of the race/

http://in5d.com/nikola-tesla-and-his-6-amazing-predictions/


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
No tags yet.
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page