top of page

ӨВДӨЛТ- СЭТГЭЛ ЗҮЙН ХАРИЛЦАН ХОЛБОО


Биеийн өвдөлтийн илэрхийлэл нь энерги, үзэл баримтлал болон физик гэсэн гурван түвшинд байдаг. Өвдөлт бүр бидний сэтгэл зүйтэй шууд холбоотой байдаг. Бид өвдөхгүй байхын тулд өөр олон зүйлсийг ойлгож суралцах хэрэгтэй. Бид суралцсаны дараа өвчин аяндаа өөрөө эдгэдэг ажээ. Бие бол шууд л хаана асуудал байгааг хэлээд өгдөг. Бидний туулж өнгөрөөсөн амьдралын туршлага, тохиолдлуудаас үүссэн стресс зэрэг нь биенд илрэн гарч хаана асуудал байгааг шууд зааж өгдөг. Харин түүнийг зөв кодлох нь хэрэгтэй.

  1. Булчингийн өвдөлт. Бидний бэрхшээлийг даван туулах чадвартай холбоотой. Та ажил, гэр орон болон өөртэйгээ хэр уян хатан хүн бэ? Та урсгалд байхыг зөвшөөрч сур.

  2. Толгойн өвдөлт. Шийдвэр гаргахдаа асуудалд учирдаг уу? Бид ямар шийдвэр гаргахаа мэдэж байгаа мөртлөө үүнийгээ гүйцэтгэхгүй байгаа үед мигрэйн болдог. Хэсэг хугацаанд хойш нь тавиад амрах хэрэгтэй бөгөөд чангалагдсан тэрхүү хүчийг бууруулах хэрэгтэй.

  3. Хүзүүний өвдөлт. Та бусдыг болон өөрийгөө уучлахдаа асуудалтай. Хүзүү тань өвдөж байгаа бол өөрийнхөө болон бусдын талаар эерэг сайхан чанарыг санах хэрэгтэй. Мөн уучлахыг системтэй сурах хэрэгтэй.

  4. Буйлны өвчин. Дааж чадахгүй эсвэл биелүүлэх боломжгүй шийдвэртэй холбоотой.

  5. Мөрчний өвчин. Та сэтгэл зовоосон их ачаа үүрч яваа. Өөрөө үүрэхээс илүүтэй зарим үед бусадтай хуваалцаж, проактив байх гэж үзээрэй.

  6. Гэдэсний өвдөлт. Та сөрөг ямар нэг зүйлийг шингээж, боловсруулж чадахгүй байна гэсэн үг. Мөн бусад хүмүүс өөрийг тань хүндлэхгүй байгаа мэдрэмж гэдэсний өвдөлтөд нөлөөлдөг.

  7. Нурууны дээд хэсгээр өвдөх. Өөрийг тань хүмүүс хайрлахгүй байгаа, сэтгэл санаагаар дэмжихгүй байгаа санагдсан үед өвддөг. Ганц бие хүмүүст ихэвчлэн үүсэх магадлалтай.

  8. Нурууны доод хэсгээр өвдөх. Та мөнгөнд их санаа зовдог эсвэл мөн адил сэтгэл санааны дэмжлэгийг бусдаас авч чадахгүй байна гэж шаналдаг.

  9. Ахар сүүлээр өвдөх. Ямар нэг зүйлийг шийдэх ёстой гэж итгэсэн асуудалтай тулгарч шаналсан үед өвддөг.

  10. Тохойн өвдөлт. Таны амьдралд гарч буй өөрчлөлтийг хүлээж авахгүй, зөвшөөрөхгүй байгаа үед бий болдог. Гар тань хөшиж өвддөг бол та амьдралдаа хөшүүн байх магадлал бий гэнэ.

  11. Гарын өвдөлт/бугуйнаас дээш/. Та хэн нэгнийг сэтгэлийн зовлон мэт өргөж/чирч амьдардаг. Та яагаад чирсээр байгаагааг өөрөөсөө асуугаарай.

  12. Гарын өвдөлт/бугуйнаас доош/. Энэ бусад хүмүүстэй холбогдсон холбоосыг заадаг. Та бусад хүмүүстэй бодитоор холбогдож/харилцаж чадахгүй байгааг хэлдэг. Шинэ найз нөхөдтэй болж, хүмүүстэй дахин холбогдохыг сануулдаг.

  13. Ташаа өвдөх. Бид хөдлөхөөс айдаг бол ташааны өвдөлт үүнийг харуулдаг гэнэ. Өөрчлөгдөж, шинэчлэгдэхээс айдаг бол үрэвсэж өвддөг. Мөн шийдвэр гаргахдаа хэтэрхий болгоомжилдог хүмүүсийн ташаа өвддөг гэнэ. Ташаа нэлэнхүйдээ өвддөг бол дэмжлэг, түшиг тулгуур хэрэгтэй гэсэн үг. Танд хайр, халамж дутагдсан санагдах, мөн амьдрал дах тэнцвэрээ алдсан мэт санагдахад бий болдог.

  14. Үеүдээр өвдөх. Уян хатан бус байхтай холбоотой. Шинээр бодож сэтгэх, шинэ хичээл, амьдралын туршлага хуримтлуулахдаа нээлттэй бусыг илтгэдэг.

  15. Өвдөгний өвдөлт. Аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн авч чаддаггүйтэй холбоотой. Энэ нь нийгэм, ажил, найз нөхөд зэрэгт мөн хувийн асуудалдаа хэт хатуу ханддагтай холбоотой. Та хүн гэдгээ санаж өөрийн би үзлээрээ амьдралаа бүү удирдуулаарай. Та сайн дурын ажил хийж үзэх хэрэгтэй.

  16. Шүдний өвдөлт. Та өөрийн байгаа нөхцөл байдалдаа сэтгэл ханамжгүй байна. Энэ нь таны өдөр тутмын амьдралд сэтгэл санааны байдалд тань нөлөөлдөг. Та эерэг зүйл дээр төвлөрөхөд тухайн цаг мөч хором хурдан өнгөрдөг гэдгийг санах хэрэгтэй.

  17. Шагайгаар өвдөх. Та өөрийгөө аз жаргалтай байхыг зөвшөөрөхгүй байна. Та өөртөө илүү зөөлөн, уучламтгай хандаарай.

  18. Ядарч сульдах. Уйтгар гуниг, эсэргүүцэл, урагшлахыг үл тоох гэсэн мэдрэмжүүдтэй холбоотой. Шинэ эхлэлийг авчрах дуу хоолойг сонсохдоо нээлттэй байгаарай.

  19. Хөлийн өвдөлт. /Шагайнаас доош/ Энэ депресстэй холбоотой. Таны хөлөн доор хэт их сөрөг зүйл байна. Амьдралын жижиг зүйлээс ч гэсэн сэтгэл ханамж авч, хоббитой болоорой. Та баяр баясгаланг эрж хайх хэрэгтэй. Амьтан ч тэжээсэн болно.

  20. Биеийн хэсгүүд дэх тайлбарлахад хэцүү өвдөлтүүд. Бидний биеийн эд эс үргэлж шинэчлэгдэн сэргээгдэж байдаг бөгөөд заримдаа сөрөг энергид устаж доройтдог. Энэ үед биед өвчин үүсдэг ч бие эсэргүүцэн тэмцсээр байдаг.

www.naturalhealingmagazine.com


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
No tags yet.
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page