top of page

АМЬДРАЛАА ЭНГИЙН БОЛГОХЫН ГАЙХАМШИГ


Бидний ихэнх нь сохроор хэрэглээг шүтсэн баригдмал нийгмийн амьдралаар амьдарч байна. Бид нэгхэн өдөрт олон дүрд хувилахдаа өөрсдийгөө хэт ачаалалтай, дарамт, стрессээр бөмбөгддөг. Бид эхнэр, нөхөр, эцэг эх, ажилтан, зохион байгуулагч, блоггер, шинжээч, мэргэжилтэн, зохион байгуулагч, уран бүтээлч гээд байж болох бүх дүрээр өөрсдийгөө тодорхойлдог.

Нийгэм, соёл биднийг ийм байдалд байлгахаас өөр аргагүй байдалд оруулж итгүүлсэн. Үүнтэй холбоотой хэрэгцээ, хэрэглээ гэх зүйлсийн талаарх бид хиймэл итгэл үнэмшилтэй болсон байна. Заримдаа юмсыг илүү саруулаар харж эхлэх үедээ л бид: “Би хаана зогсох хэрэгтэй вэ? Товчлуур хаана байна? Амьдралаа яаж энгийн, үнэн төрхөөрөө, стресс дарамтгүй болгох вэ?” гэж асуудаг гэдэгт би итгэж байна.

Сайхан мэдээ гэвэл стрессгүй, эрх чөлөөтэй, энгийн амьдралыг та өөрийн хүсэл зорилгоор бий болгох боломжтой. Энгийн амьдарч болох доорх 7 санааг тогтмол хэрэгжүүлж, сануулж чадвал амьдрал тань илүү эрх чөлөөтэй, амар амгалан болох боломжтой.

ЭНГИЙН АМЬДРАЛААС ЗОРИЛГО ТАНЬ ХАРАГДДАГ.

Амьдралынхаа гол зорилгыг мэдэх нь бүхий л амьдралын тань хамгийн хүчтэй мэдлэг юм. Та үнэндээ яг ямар учраас, юуг хийж, юуг туулж байгаагаа мэдэх нь өөрийнхөө үнэн чанар, авьяас урам зоригоо мэднэ гэсэн үг. Энэ үед амьдрал зөөлөн урсацтай болох бөгөөд өөрт тань ачаа дарамт болсон хэрэггүй, цаг зав басран энергиэс салах боломжтой. Та өөрийн тань мөн чанар дуудлагад тохирсон эрчимтэй хамтдаа урсах юм. Өөрт тань хамааралгүй олон зүйлсийг хаяж, амьдралаа энгийн болгох тусам өөрийгөө илүү ихээр харж, амьдралын тань зорилго илүү тод харагддаг болохыг ‘The Art of Simple Living номноос мэдэж болно шүү.

ӨӨРИЙН ТАНЬ ХҮСЧ БУЙ БҮХЭН ХЭРЭГЦЭЭТЭЙ ЗҮЙЛС ЧИНЬ БИШ.

Өнөөгийн хэрэглээг шүтсэн соёл бидэнд бүх хүслийг хэрэгцээ гэж итгүүлжээ. Бид арилжаа сурталчилгаануудаас болж бусад хүмүүс энэ цаг үед хэрэглэж байгаа бүхэн мөн ижил бидний хэрэгцээ мөн гэдэгт итгэсэн байна. Бидний жинхэнэ хэрэгцээ, хүсэл хоёрын зааг арилжээ. Тиймээс л хамаг цаг, хүч хөдөлмөр, мөнгөө тодорхой зүйлд зарцуулж байдаг бөгөөд энэ нь бид зөвхөн хүссэнээс үүдэлтэй. Эцэстээ хамаг хүч, сэтгэл, цаг хөдөлмөрөө эмх замбараагаа алдаж, өөрөөсөө холдож, улам л хайрцаглагдаж хоцорчээ.

Яг юу хэрэгтэй байгаагаа, юуг илүү хүсээд байгаагаа мэдэх нь таны амьдралыг маш энгийн болгоно. Амьдралдаа хэрэгцээгүй олон зүйлсийн оронд амьдралын зорилгыг тань биелүүлэх, өөрт тань жинхэнэ хэрэг болохуйц орон зайгаар дүүргэх нь чухал.

БАГА БАЙХАД ИЛҮҮ ИХ ӨГӨГДДӨГ

Нийгэм бидэнд их байх тусам илүү сайн гэж итгүүлсэн. Эд баялаг, нийгмийн байр суурь, гавьяа шагналаараа бид амжилтаа хэмждэг. Харин үүний хажуугаар бүтээгдсэн стресс, хүч хөдөлмөрийн хүчийг бид хэмждэггүй. Өөрсдийн үнэн зорилго, аз жаргалаас заримдаа холуур өнгөрсөн байх нь ч бий.

Хуурамч хэрэгцээнээс ангижрах үед бие сэтгэлд тань орон зай гарч гарч, уужирч тайвшран, дотоодоо сонсож жинхэнэ урам зориг, хүсэл тэмүүлэлдээ төвлөрөх боломжтой. Бага байхын хүч нь үүндээ байдаг.

ХЭТ ИХЭЭР БОДОЖ ЦЭГНЭХИЙН ОРОНД МЭДРЭМЖЭЭ ИЛҮҮ СОНС

Хэт их бодож цэгнэж, дүгнэж шүүдгээс болж дотоод дуу хоолойг тань халхалдаг. Хэт бодох нь асуудлыг хөнгөлөхөөс илүү, төвөгтэй болгодог бол зөн билиг маань шууд зөвхөн хэрэгцээтэй зүйлсийг тань шууд зааж өгдөг гэнэ. Зөн билгийг сайн сонсоход хүч орохгүй, хурдан бөгөөд маш энгийн байдаг гэнэ. Харин дүгнэж шүүсэн бодол, сэтгэхүй амьдралыг улам төвөгтэй, ярвигтай болгодог.

ТА ХЭН НЭГНЭЭС ЗӨВТГӨЛ ЭРЭХ ХЭРЭГГҮЙ

Бусдын зөвтгөлийг үргэлж хэрэглэдэг хүмүүс амьдралаа улам хэцүү болгож байдаг. Зарим хүмүүс хэлсэн үг, үйлдэл, санасан санаа бүхнээ хэн нэгнээр хүлээн зөвшөөрүүлж, тамгалуулах дадалтай болсон байдаг. Бусдаас зөвтгөл эрдэг хүмүүст зайлшгүй бусдаар баталгаажуулдаг сэтгэхүйн дадал суудаг хохирол байхаас илүүтэй өөрийн жинхэнэ би-гээс, өөрийн жинхэнэ зорилго дуудлагаас үргэлж холуур байдаг гэм байдаг. Тухай бүрт бусдын зөвтгөл, дүгнэлтийг өөрийн үйлдэл алхам бүртээ оруулахад бидний амьдрал үр ашиггүй, хуурамч болдог. Өөрсдийн зүрх сэтгэлээ дагадаг хүмүүсийн амьдрал хамаагүй илүү энгийн байдаг. Танд заяагдсан жинхэнэ өөрийн мөрөөдөл, зорилгоо биелүүлэхийн тулд бусдаар хүлээн зөвшөөрүүлэхгүй бол болохгүй гэсэн айдсыг давж гарах хэрэгтэй.

МӨНГӨ ТАНЫГ ХҮЛЭЭЖ БОЛНО-МӨРӨӨДӨЛ ТАНЬ ХҮЛЭЭХ ЁСГҮЙ

“Би санхүүгийн хувьд боломжтой болохоороо мөрөөдлөө биелүүлнэ” гэж олон хүн хэлж байсныг та санадаг байх. Амьдралынхаа мөрөөдөл, зорилгыг биелүүлэхэд тань эхлээд мөнгө хэрэгтэй гэсэн сэтгэхүй үнэндээ үргэлж төслийг тань хойшлуулж, сүүлдээ биелэгдэх боломжгүй мэт санагдуулдаг. Мэдээж тодорхой хэмжээний мөнгөн сан хэрэгтэй байхыг үгүйсгэхгүй ч мөнгөтэй болтлоо дуртай зүйлээ эхлүүлэхгүй байж болохгүй. Дуртай зүйлээ багаар ч хамаагүй хийж эхлүүл. Энэ мөн амьдралыг энгийн болгох нэг алхам. Зарим үед жинхэнэ өөрийн тань дуудлага, хийх ёстой зүйл байсан бол санхүү аяндаа шийдэгддэг.

ОРОН ЗАЙ БУЮУ ХЭРЭГЦЭЭГҮЙ ЭД ЗҮЙЛСЭЭС САЛАХ

Ихэнх хүмүүс үүнийг хэрэгцэээгүй эд зүйлс, арчилгаа шаарддаг цаг завыг тань бардаг новшноос салах гэж ойлгож байгаа бол миний хувьд дотоод новшноосоо салахыг хэлж байгаа юм. Дотоод орон зайгаа цэвэрлэж, түүндээ жинхэнэ дотоод дуу хоолой, дуудлагаа сонсох зай үлдээгээрэй. Телевиз, мэдээллийн хэрэгсэл, сонин сэтгүүл зэргээс ирсэн нийгмийн олон мэдээ сэлтээс гадна санаа зовнил, айдас зэргээс болж бид бодолдоо байнга завгүй байдаг. Үүнд төвлөрөхгүйгээр илүү нээлттэй энгийн байхад баяр баясгалан, бүтээлч санаа, шийдэл, зөн билгүүд өөрсдөө урсаж орж ирдэг.

Дахин хэлэхэд бид өөрсдийгөө нийгмийн хэрэгцээ, хүлээлтээс болж маш их хайрцаглаж, хязгаарласан учир дотоод оройн зайгаа цэвэрлэхийн тулд заримдаа ганцаараа цагийг өнгөрөөж, бясалгаж, тоглон, амарч, тайвширч, урлаг сонирхон, аялах хэрэгтэй гэнэ. Ингэснээрээ таныг хайрцаглаж дөнгөсөн урсгалаас гарах боломжтой.

Энгийн, аз жаргалтай амьдарцгаая.

Written by Gilbert Ross of www.themindunleashed.org


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
No tags yet.
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page