top of page

Сюзанн Квилхог: Амьдрал минь веган болсноор өөрчлөгдсөн. Би 5 зүйлийг сурлаа.


Ойролцоогоор 3 жилийн өмнө би веган болсон юм. Хувийн итгэл, болон идэж буй хоолтойгоо харьцуулсны үндсэн дээр веган байх нь хамгийн утга учиртай санагдсан юм.

Би ямар зүйл тохиолдож, юутай тэмцэх хэрэгтэй гэдгээ тухайн үед мэдээгүй байсан. Гэхдээ л энэ миний хувьд зөв сонголт байлаа. Хүн жинхэнэ өөрөөрөө, мэдэрч буйгаараа амьдарч эхлэхэд үүнийг дагаад олон гайхамшигтай зүйлс тохиолдож, олон ч хичээл сурдаг.

Өөрийн зөн билиг мэдрэмжээ сонсож, зөв чиглэлд алхаж эхлэхэд ертөнц таныг эргэн шагнадаг гэж боддог. Тиймээ, веган болсноор би эрүүл мэндийн талаар мөн амьдралын олон зүйлийн талаар илүү гүн ойлгож мэдэрсэн юм. Миний сурч ойлгосон зүйлс бол:

  1. Өөрчлөлтөөс бүү ай. Энэ сайн зүйл.

Веган болоод би маш их зүйлийг өөрчлөх хэрэгтэй боллоо. Маслотай тоуст сайонара, унтахын өмнөх зайрмагууд минь баяртай. Эхэндээ өөрчлөлт хийх амархан биш. Бид “хэцүү байх”, “буруу байх” хоёрыг ялгах гэж будилдаг. Амьдралын шинэ хэв маягтай холбоотой олон тохируулгыг хийсний дараа одоо л би өөртөө итгэлтэйгээр өөрчлөлт юмсыг илүү дээр болгодог гэж хэлж чадна.

2. Хайж буй асуултын чинь хариу багахан алхам хийж эхлэхэд л гарч ирдэг.

Анх веган болохдоо би эрүүл бус веган байлаа. Хуурамч мах, пицца, бяслаг гээд л нэрлэж болно... Анх хоолоо солиход цэвэр буюу эрүүл веган байна гэдэг нь боломжгүй байлаа. Би үнэхээр л бие сэтгэлд минь сайн бөгөөд баяр баясал бий болгох хоол идэхийг хүсч байсан юм. Өдөр бүр смути ууж, супер хоол/хамгийн тэжээллэг ногоон хоол/ болон жимс ногоо идэхийг хүсч байсан ч шууд ингэх боломжгүй гэдгийг би мэдэж байлаа.

Тиймээс би түвшин түвшнээр аль боломжоороо хичээсэн. Би алхам алхмаар оролдож, хариу иртэл тэвчээртэй хүлээж байлаа. Эцэст нь надад илүү цэвэр эрүүл хооллолт руу шилжих эрүүл дадлууд сууж эхэлсэн. Амьдралд бүх зүйлс жижиг өөрчлөлтөөс эхэлдэгтэй ижил хэзээ нэгэн цагт ядаж нэг алхам хийх хэрэгтэй шүү дээ.

3. Өөрийн тань амьдрах хамгийн сайхан амьдралыг өөрөөс тань өөр хэн ч зааж чадахгүй.

Би үүнтэй санал нэг. Би анх веган болоод л хүн бүрийг надтай ижил өөрчлөгдөөсэй гэж хүсч байлаа. Энэ бусад хүмүүст тустай байсан уу? Тиймээ. Одоог хүртэл бусдыг веган болоосой гэж итгүүлэх гэж оролддог уу? Үгүй. Үүнийг оролдоод үз гэж итгүүлэх зүйл биш бөгөөд үүнийг хүн зүрх сэтгэлийнхээ сонголтоор хийдэг зүйл болохыг би ойлгосон юм.

4. Хүмүүс шүүмжилж, дүгнэж хатуу ханддаг нь үнэн. Энэ өөрт чинь хамаагүй, зүгээр л орхи.

Веган болох шийдвэр гаргасныг минь олон хүн шүүмжилж, шүүж дүгнэхтэй таарч тэдэнтэй зөрчилдөж байлаа. Эхэндээ өөрийгөө өмөөрч, хамгаалдаг байлаа. Харин удалгүй энэ бүх маргаан энергийг минь үрэн таран дэмий үрдэг болохыг ойлгосон юм. Хэн нэгэн өөрийн тань хийсэн сонголттой холбоотойгоор, тэр тусмаа ёс суртахуунтай сонголт хийсэнтэй тань холбоотой маргаж байгаа бол тэдэнд амьдрал нь аюулгүй бус, баталгаагүй байгаагийн илэрхийлэл юм. Тэд өөрсдийн дотоодтой зөрчилдөж, түүнийгээ тантай хуваалцаж байгаа юм. Тэгж орооцолдох хэрэггүй. Орхи.

5. Эхлэл хамгийн хэцүү. Үргэлжлүүлээд л бай. Сүүлд нь хэзээ ч харамсахгүй.

Одоо хүртэл анх веган болсон үеэ би дурсдаг. Идэх дуртай зүйлсийнхээ орцыг уншаад л нүд минь орой дээрээ гардаг байв. Энд тэндгүй сүү, сүү бас дахин сүү. Тэгээд дуртай пиццагаа хажуугаараа өнгөрөөнө. Тамлал! Дуртай зүйлсээс татгалзах нь амар зүйл биш гэдгийг би мэднэ. Яваандаа би шинэ бөгөөд илүү сайн сонголттой бүтээгдэхүүнүүдийг олсон бөгөөд одоо хэзээ ч эргэж хардаггүй юм.

Ямар ч зам эхэндээ тав тухтай, баяр хөөртэй байхгүй. Гэхдээ үнэ цэнэ бий юу? Үргэлж тийм.

Эх сурвалж: http://www.mindbodygreen.com/0-12092/going-vegan-changed-my-life-heres-what-i-learned.html


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
No tags yet.
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page