top of page

БОРГОЦОЙ БУЛЧИРХАЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ, ХАМГААЛАХ АРГУУД


Та гэгээрэхийг хүсч байгаа бол эсвэл гэгээрлийн талаар, билгийн чанад, очроор огтлогчийн талаар дуулж байсан бол хүний билгийн мэлмий буюу гурав дахь нүд, анагаахын хэлээр боргоцой булчирхай ямар чухал болохыг эргэлзээгүй мэдэж байгаа байх.

Боргоцой булчирхайнд муу гэгдэх флорид/фтор/-ын хэмжээг багасгах, нойр хоолондоо сайн байх, амар амгалан, ядрахгүй байх зэрэг бүгд энэ булчирхайн функцийг сайжруулдаг. Одоогоор эрдэмтэд үүнийг мелатонин гормоныг ялгаруулдаг бөгөөд бидний сэрэх, унтах циклийг зохицуулж, мөн зарим нэг билгийн гормоныг бий болгоход үүрэгтэй чухал эрхтэн гэж үзэж байгаа бол сүнслэг аялагчдын хувьд тус булчирхай хэмжээс дамжин шилжих гарц, хаалга, билиг ухааны суудал гэж үздэг. Та яг одоо ямар нэг зүйлд хүчтэй залбираад үзээрэй. Таны аль эрхтэн идэвхжиж хөмсөг зангидаж байгааг та мэддэг үү?

Боргоцой булчирхайнд сайн гэгдэх зүйлсийг жагсаая.

  1. Chlorella нэрт ногоон замаг. Энэ замаг биеэс хорт металаас цэвэрлэх, дархлааг сэргээх, боргоцой булчирхайг кальцжихаас сэргийлдэг.

  1. Иод. Иодын дутагдал фторыг даврааж булчирхайд үйлчлэхэд нөлөөлдөг ажээ. Тиймээс иодын дутагдалд орохгүй байх маш чухал.

Бууцай, броколли, далайн байцаа/замаг гэх мэт органик ногоонд иод элбэг бий.

  1. Орегано тос.

Энэ тос биед хортой организм болон микробны эсрэг сайн үйлчилгээтэйг эрдэмтэд тогтоожээ. Мөн боргоцой булчирхайг кальцжуулахаас сэргийлдэг.

  1. Алимын шүүсний цагаан цуу. /Apple cider vinegar/. Роу буюу түүхий алимын шүүсний цагаан цуунд малик гэх хүчил агуулагддаг.

Энэ нь хүнд элемэнтийн бохирдлоос биеийг цэвэршүүлдэг. Маликын хүчил биенд хуримтлагдсан байж болох хөнгөн цагааныг гадагшлуулдаг. Мөн бөөрний чулууг үгүй хийх, цусны даралт бууруулах, глюкозын түвшинг тэнцвэржүүлэхэд тустай.

  1. Улаан манжин, түүний шүүс. Энэ тод хүрэн улаан өнгөндөө бороныг агуулж байдаг онцлогтой ногоо юм.

Энэ элемэнт кальцийн тэнцвэрийг хангаж, флорид гэх мэт металаас цэвэршүүлэх үйлчилгээг үзүүлдэг. Мөн хүрэн манжин В витаминаар баялаг учраас эсийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй.

  1. Тамарин жимс. Энэ жимс флоридыг биеэс зайлуулахад сайн нөлөөтэй болохыг туршилтаар эрдэмтэд баталсан байна.

Тус жимсийг идсэний дараа шээсэн дэх флоридын хэмжээ ихсэж байжээ.

Ер нь боргоцой булчирхайг идэвжүүлж, цаашид хордуулахгүй байхад анхаарья гэвэл хоол, ундны ус, хэрэглээндээ флорид буюу фтор орж байгаа эсэхэд сайн анхаарах хэрэгтэй. Мөн хийжүүлсэн ус муу нөлөөтэй бөгөөд энэ хоёр зүйлсийг үргэлжлүүлэн хэрэглэсээр байвал дээрх зургаан хүнсний нөлөө гарахгүйг анхаараарай.

Боргоцой булчирхайд тустай үйлдлүүд.

  1. Наранд гарах. Наранд зогсоход боргоцой булчирхай сератониныг ялгаруулж идэвхждэг. Ер нь ямар ч гэрэл боргоцой булчирхайг идэвхжүүлдэг. Сератонин нь мэдрэлийн шилжүүлэгч юм. Энэ нь энергийн түвшинг нэмэгдүүлж, сэтгэл санааны байдлыг зохицуулах үүрэгтэй. Харин нар жаргамагц гэрлээс холдох хэрэгтэй гэнэ. Учир нь энэ үед боргоцой булчирхай мелатонин ялгаруулж, серотониныг дардаг. Ө.х. цахилгаан гэрлийг бага ашиглах хэрэгтэй.

  2. Харанхуйд л унтах. Харанхуйд унтах нь мелатониныг хангалттай сайн ялгаруулахад хэрэгтэй.

  3. Бясалгал. Бясалгал боргоцой булчирхайн био цахилгаан эрчмийг идэвхжүүлдэг.

  4. Цеолит хэрэглэх. Үүгээр усыг цэнэглэн цэвэршүүлж хэрэглэдэг. Галт уулын явцаас бий болсон энэ эрдэс биеийг хорт бодисоос маш сайн цэвэршүүлдэг.

Орчин үед бидэнд үүнтэй холбоотой учраад байгаа хамгийн том бэрхшээл бол боргоцой булчирхай кальцжах асуудал юм. Флорид нь бусад бүх эд эрхтнээс илүүтэй боргоцой булчирхайд төвлөрч хуримтлагдсанаар фосфатын кристалыг бий болгодог байна. Үүний улмаас тус булчирхай хатуурч, мелатонин бага ялгарах бөгөөд хүний нойрны цикл хэмнэлээ алддаг. Мөн Д витамины дутагдлаас шалтгаалан билгийн булчирхай кальцждаг байна. Флорид хатуурч ингэж хуримтлагдах нь хүүхдийн, тэр дундаа охидын билгийн бойжлыг түргэтгэдэг өөр давхар нөлөөтэй.

АНУ-ын 30 жилийн өмнөх судалгаагаар 17 наснаас доошхи хүүхдүүдийн 40%-д боргоцой булчирхайн кальцжалт явагдаж эхэлсэн байсныг харуулж байжээ. Одоо энэ үзүүлэлт бүр хүчтэй болсон байх нь ойлгомжтой болоод байна.

Флорид хамгийн элбэг байдаг хэрэглээний зүйл бол шүдний оо, крантны ус юм. Osmosis шүүлтүүрийг усандаа хэрэглэх хэрэгтэй.

Дээрх аргыг хэрэглэн ахуйн талаас хамгаалж, идэвхжүүлээрэй.

Dr.Edward F. Group III, DC, NP, DACBN, DCBCN, DABFM

Эх сурвалж. http://wakeup-world.com/2015/02/09/top-5-foods-for-the-pineal-gland/


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
No tags yet.
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page