top of page

ТЕЛЕПАТ ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛЭХҮЙ


Телепат чадвар нь нэг амьд оршихуйгаас нөгөөд шилжиж буй бодол юм. Өөр хүнтэй телепатаар харилцах боломжтойгоос гадна амьтан, ургамлаас мэдээлэл авч дамжуулах боломжтой. Бид бүгдээрээ найз нөхөд, гэр бүл, хамтран ажиллагсадтайгаа, тэр бүү хэл амьтадтай телепатаар тогтмол харилцдагч ч та үүнийг анзаардаггүй. Телепат чадварыг хөгжүүлж сурахад дасгал сургууль, тэвчээр болон зүрх сэтгэл, бодол ухаанаа нээлттэй байлгах нь чухал.

Ямар ач тустай вэ?

Үүнийг хөгжүүлснээр хүн, амьтан, ургамалтай харилцахаас гадна, энэ дэлхийг орхин одсон хүмүүс, өөрийн дээд ухамсар болон тэнгэрийн г.м. өөр хэмжээстийн оршихуйнуудтай харилцах боломжтой. Телепатаар харилцах нь илүү алдаагүй, шууд байдаг гэж үздэг хүмүүс бий. Яагаад гэвэл зарим хүмүүс бодлоосоо өөр утгатай хэлж ярих, утгаа бүрэн илэрхийлэхгүй байх тохиолдол их байдаг.

Та телепатыг хүлээн авагч уу, эсвэл илгээгч үү?

Бидний зарим нь бусдаас илүү хүчтэй мэдээллийг хүлээн авах чадвартай байдаг. Зарим нь бусаддаа хүчтэй нөлөөлөх чадвартай.

Хэрэв та хүлээн авагч бол:

  • Гэрийн тань хэн нэгэн танд хэлээгүй ч хэрэгтэй гэж бодсон ямар нэг зүйлийг авсан байдаг,

  • Өөрийн тань талаар бодсон хүн рүү та залгасан байдаг,

  • Асуудал бэрхшээлийн шийдлүүд хүчлэлгүй/удаан бодож шаналалгүй/ шууд толгойд чинь орж ирдэг.

  • Хүмүүс өөрийг чинь яг хэлэх гэж байсныг нь хэлчихлээ гэж байнга хэлдэг.

Хэрэв та телепат харилцааг хүчтэй өгдөг бол:

  • Хэн нэгэн өөрт тань хэрэгтэй гэж бодож байсан зүйлийг тань аваад ирэх тохиолдол элбэг,

  • Хүмүүс өөрийн тань сэтгэл санааны байдалд болон өөрт чинь амархан нөлөөлөгддөг,

  • Нохойтой бол нохой тань үг хэлээгүй байхад командыг тань биелүүлдэг.

Телепат чадвар хөгжүүлэх 7 арга

  1. Хэн нэгэнтэй хамт хичээллэх. Дасгал сургуулилалт хийж чадвараа байнга тестлэх нь хамгийн шилдэг арга. Хэн нь илгээгч, хэн нь хүлээн авагч болохыг эхэлж шийдэх хэрэгтэй.

  2. Маш бага багаар, энгийн зүйлээс эхлэн хичээллэх. Дүрс эсвэл тоо, өдөр эсвэл өнгөнөөс эхэлж болно.

  3. Өөртөө итгэ. Өөрийгөө ийм угийн чадвартайд итгэх хэрэгтэй. Өөртөө эргэлзэх мөчөөс эхлэн бүхий л процессыг шууд блоклодог. Өөртөө “Телепат бол надад амархан зүйл бөгөөд би үүнийг өөртөө итгэлтэй амархан хийдэг” гэж хэлж байгаарай.

  4. Тайван амгалан байх. Тархи тань амарч тайвширсан үед мессеж, дүрс, илэрхийллүүд цэвэрхэн бөгөөд хүчлэлгүй урсдаг. Жишээ нь өөрийнхөө зөн билгийг нээж, сайжруулахын тулд би болор барьж дасгалаа хийдэг.

  5. Бодлоо хүчирхэгжүүлэн, тавьж явуул. Бодол илгээж байгаа бол түүнийгээ гэрэл, эрчмээр дотооддоо хүчирхэгжүүлэн, элдэв өөр зүйл бодолгүй шууд илгээх хэрэгтэй. Өөр зүйл бодож эхлэхэд хүлээн авагчид таны бодлыг уншихад хэцүү байх болно.

  6. Дүрслэн харах. Заавар бүхий бясалгал /Guided meditation/ хийхэд таны дүрслэн харах чадвар дээшилдэг.

  7. Итгэ. Хоёр дахь удаагаа бүү таа. Хэрэв та хүлээн авагчаар туршиж байгаа бол эхний илэрхийлэлдээ үнэнч байгаарай. Хэт шинжилж хэрэггүй. Өөрийн бодол/эго-оо давуулж хэрэггүй.

Мэдээж хүний чөлөөт хүслийг хүндэтгэх хэрэгтэй бөгөөд бусдыг өөрийнхөө эрх ашигт нийцүүлэн өөрчлөхийг оролдох, асуулгүй өөрийн зөв гэж бодсоноороо телепат харилцааг дамжуулах нь өөрт тань болон өрөөлд хортой, муу үйлийн үрийг тарина гэдгийг санах хэрэгтэй. Хайртай дотны хүмүүс тань шууд хүлээн авах боломжгүй үед эсвэл эрүүл бус сонголтыг хийх үед тэдэнд хайр, амар амгаланг илгээж байхыг хүсье. Мөн чадвараа хөгжүүлсний эцэст Дотооддоо даатган тархиараа бус жамаар явагдах телепат чадвараа сонсох хэрэгтэй.

Хайр адислалыг хүсье.

Лори Баракко.

Эх сурвалж. http://consciouslifenews.com/7-easy-ways-develop-telepathic-abilities/11103458/


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
No tags yet.
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page