top of page

МОНА ЛИЗА БҮТСЭН ТҮҮХ /АКАШИЙН БИЧЭЭС-ээс/


Үнэндээ бүхнийг бишрүүлсэн энэ зураг бодсоноос минь жижигхэн байлаа. Мона Лизагийн зураг чи хаана ч байсан яг өөр лүү чинь хардагаар зурагдсан нь олон зураачийн хийж чаддаг зургийн техник болж чадсан. Гэхдээ энэ зурагт дахиад өөр зүйлс шингэсэн байна. Яг л танхимд орж ирж буй бүх хүний талаар рапорт бичдэг шиг мэдрэгдлээ.

Миний хувьд Мона Лизаг харах нь гэртээ харьж буй мэт санагдсан юм. Үүнд өөрийн нэр хүнднээс гадна өөр нэгэн танил зүйл надад мэдрүүлж байсан. Энэ зургийг тойрсон хэсэгт хүнд, бишрэн шүтсэн олон сая бодлын эрчимд дарагдсан байхаас Наполеоны энергийг хүртэл шингээсэн байсан нь гайхалтай. Үнэндээ энэ зурагт хамгийн бага ач холбогдол өгсөн хүн нь зураач өөрөө байв.

Леонардогийн хувьд энэ зураг түүний дуртай зураг нь биш байж. Гэхдээ тэрээр энэ зурагт эхийн бөгөөд жинхэнэ эмэгтэйлэг шинжийг хамтад нь шингээж чадсан нь сэдэв болсон юм. Бүсгүйн толгойн дээрх нөмрөг бол испани нөмрөг юм. Лиза делЖикондогийн стиль бол испани стиль. Лиза дел Жикондо нь өөрийгөө эрдэнэ чулуу, зүүлтээр гангалж гоёод байдаг эмэгтэй биш байсан бөгөөд юуны түрүүнд тэрээр хүүхдүүдтэй эх хүн байснаас гадна бүгдийг өөрийн гараар хүмүүжүүлж өсгөсөн эмэгтэй байв. /Үүнд зарц туслах оролцоогүй/. Леонардо тэр зурганд юу шингээхийг хүсч байна гэж бүсгүйгээс асуухад Жикондо нөхөр нь энэ зургийг хараад түүнийг дурсан санадаг байхаар бүтээлгэхийг хүссэн байна. Жикондо эхэндээ зөвхөн чимэг зүүлттэй нүцгэнээр зураачид өөрийгөө харуулжээ. Энэ нь түүнд эмэгтэй хүний бодит байгалийн төрхийг элдэв энэ ертөнцийн нэр төр, эрх мэдлээс ангид байгааг мэдрүүлэхээс гадна хүсэл тачаалын мэдрэмжийг багахан төрүүлсэн байна.

Үүнийг зуруулсан эрхэм бол Франческо ди Бартомолео ди Заноби дел Жикондо бөгөөд тэрээр эхнэр болон Лиза дел Жикондо нь төрөлтийн хүндрэлээс болж нас барж магадгүй гэж айсан учраас түүнийг мөнхлөхөөр шийдэж зуруулахыг хүссэн ажээ. Лиза нь үнэнч, сайн эхнэр байсан бөгөөд тухайн үед эр хүн эхнэр хүнээс хүсч буй бүхий л шинжийг агуулсан эмэгтэй байсан байна. Франческо ч түүндээ маш их санаа тавьдаг байж. Акашийн бичлэгт байгаагаар хүмүүсийн таамаглаж байсан шиг баян хүн байгаагүй. Энгийн дундаж язгууртан эр юм. Ядуу биш ч гэсэн Италийн толгой цохих баячуудын нэг биш. Мона Лизаг захиалж зуруулахад тэрээр эхнэр нь жирэмсэн байсан юм. Леонардо түүний гэдэс болон хөлөн дээрх нөмрөгийг зурсаныхаа дараа ерөөсөө зөвхөн биеийн дээд хэсгийг зурья гэж шийдсэн байна. Тэгээд дараа нь олон зууны дараа алдарт хүрэх тэрхүү зургийг түр хойш нь тавьсан байна. Харин Лиза төрөхийн хүндрэлээс болж нас бараагүй учраас Франческо энэ зургийг дуусгах ёстой гэсэн мэдрэмжгүй болсон байна. Үнэндээ энэ зургийг зурах явцад тийм их сүртэй зүйл болоогүй. Энэ зургийг дуусгахад суугаад зуруулах ч хүн байсангүй. Зураачид энэ нь эхэндээ мөнгөөр зуруулах захиалгын ажил байсан боловч сүүлдээ хаалганы цаадах буюу жинхэнэ эмэгтэйлэг шинж бүхий эхнэр, эхийн дүрийг түүндээ харуулах хүсэл болж хувирсан байна. Лиза түүнийг зургийг дуусгахад үргэлжлүүлэн суух боломжгүй болсон учраас тэрээр өөрийн дотоод төсөөлөлд буй эмэгтэй хүн, эх хүнийг дүрслэн зурж дуусгахаас өөр аргагүй байсан юм. Тийм ч учраас зураг бодит, хийсвэр ертөнцийн хольцтой болсон юм. Леонардо өөрийнхөө тэнгэрлэг эмэгтэйн концепцийг энэ зурагт шингээсэн. Энэ хэсэг нь та бүхнийг маш хүчтэй сорж ховсдож буй зүйл нь гэдэгт би итгэлтэй байна.

Леонардо уламжлалд дургүй хүн байсан байна. Мона Лизад энэ нь тусгагдсан. Тус зурагт эмэгтэй хүний талаарх бүхий л шинжийг тусгасан бөгөөд үүнд эмэгтэй хүний нууцлаг байдал, уйтгарт байдал, тачаангуй байдал, энэрч асрахуй нь, эмэгтэй хүний хувь заяа, бусдын ойлгож ухаараагүй байдал гээд бүхий л байдлыг илэрхийлэхдээ үнэндээ эмэгтэйн жинхэнэ үнэ цэнийг харуулахыг хичээсэн юм. Леонардогийн зурах авьяас нь өөрийнх нь бусад бүх авьаяасаас илүү хурц хөгжсөн байсан бөгөөд олон давхрага зурсанаар тухайн үедээ 3 хэмжээстэй мэт харагдуулж чаддаг байв. Та тэр мессежийг харж, сонсохоос илүүтэй мэдрэх байх.

Мона Лиза зураг Леонардод олон жил хадгалагдаж байгаад эцэст нь тэр Францын Хаанд худалдахаар шийджээ. Францын хаан тухайн үед 22 настай байсан юм. Хаан өөрийн үеэлтэйгээ хайр сэтгэлээр гэрлээгүй байсан бөгөөд үүндээ гуньж, эмэгтэй хүний талаар ойлголт муутай байжээ. Нэгэн сурвалжтаныд уригдсаны дагуу Леонардо энэ зургаа аваад очсон байв. Хаан энэ зургийг сайн зурагдсан гэх ганцхан шалтгаанаар аваагүй. Түүнд эмэгтэй хүнийг өөр өнцгөөс харах боломж нээгдсэн учраас тэр авсан байна.

Миний бодлоор бүх эрэгтэй хүн яг л энэ нууцлаг мессежнээс шалтгаалан энэ зурганд дуртай байдаг байх. Тэд далд ухамсартаа эмэгтэй хүний тэнгэрлэг/бурханлиг чанарт хайртай учраас. Түүнд нь эмэгтэй хүний ташаа ойлгогдсон, буруу дүгнэгдсэн, бүрэн хэлэгдээгүй сүнснийх нь чанар юм. Энэ л түүний үнэ цэнэ.

1911 онд Луврын ажилтан Мона Лизаг пальтоныхоо дотор хийгээд аваад гарсан байна. Тэр үеийг хүртэл Мона лиза тийм ч нэрд гараагүй бүтээл байсан юм. Энэ хулгай тус зургийг асар нэр хүндтэй болгосон юм. Хүмүүс энэ зургийг буцааж үзмэрт тавихад үй олноороо ирж үзэж сонирхож байв.

Энэ зургийн талаарх өөрийн дүгнэлтийг өгье.

Миний бодлоор ертөнцөд алдаа гэж байдаггүйтэй ижил бүх зүйл жам ёсоороо явагдсан. Энэ зургийн захиалгад нэг ч зоос төлөгдөөгүй. Леонардо эмэгтэй хүний талаарх цаг үеэсээ хол харсан үзэл баримтлалаа үүнд тусгасан юм. Үүнийг олон хүчирхэг эрчүүд худалдан авч явсаар эцэстээ Луврт үлдэх хувьтай байж. Энэ зураг хулгайлагдах ч ёстой байсан нь эмэгтэй хүний талаар бичигдсэн нууцлаг кодуудын мессеж хүмүүсийн далд ухамсарт хүрэх ёстой цаг нь ирсэн байв. Эмэгтэй хүнийг үнэлэх чиглэлд орохыг түлхсэн үйл явдал нь энэ зураг алдартай болох ёстой байв.

Тийл Сван

http://blog.thespiritualcatalyst.com/


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
No tags yet.
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page