top of page

БАШААР: БИД ОЛНЫ АНХААРЛЫН ТӨВД БАЙНА /Өндөр түвшинд шүү/


Дэрил Анка бол Башаар гэгч өндөр ухамсрын оршихуйн мэдээллийг дамжуулагч хүн юм. Башаар хэмээгч нь өндөр хэмжээстийн төлөөлөгч бөгөөд бидний амьдрал, түүний үзэл баримтлал, оршихуйн үндэс, олон хэмжээст ертөнц ба физик гаригийн онцлог, эх сурвалж гээд сүнслэг, билиг оюуны лекц семинарыг 30 гаруй жил нийтэд түгээж байгаа юм. Тэрээр хурц , шулуун бөгөөд наргианч үгээрээ өөрийн дамжуулалтыг онц сонирхолтой болгохоос гадна тайлбарууд нь логик сайтай, гүн байдгаараа онцлог. Мэдээллийг нь http://bashar.org/ -с авч судлаарай.

Башаарын 2011 онд хэлсэн нэгэн сонирхолтой дамжуулалтаас товчлон хүргэе: Энэ дэлхийд таны хүний төрөл аваад төрчихсөн нь л хэдийнэ агуу том гавьяа. Энэ цаг үед хаана хамаг үйл явдал, тулаан, сенсааци /Гариг эрхсийн түвшинд шүү/, анхаарлын төв болж байна? Дэлхий дээр.

Энэ цаг үед Дэлхий бол Бүтээгдсэн ертөнцүүдийн дотор хамгийн олны анхаарлыг татсан газар байгаад зогсохгүй тэдгээр дотроос харанхуй доошоо хамгийн гүн хүрсэн цөөхөн газруудын нэг. Мөн үүн дотроосоо хамаг хүчээрээ дээшилж, дэвшиж өргөгдөж буй газар юм. Энэ бол ховор.

Ертөнц, галактик, агуу гэгээлэг оршихуйнууд бидний үйлдэл, сонголтыг яаж хийж, хэцүү бүхнийг туулж байгааг сэтгэл догдлон ажиглаж байна. Таны хүссэн үр дүн, үйл явдал тохиолдох ямар ч алба байхгүй. Учир нь энэ нь л дэлхийн чанар. Тиймдээ ч энэ нь хэцүү бөгөөд гавьяатай сонголт ажээ. Эерэг сөрөг бүхнийг ухамсартайгаар анзаарч ажиглаж, сонголтоо бие даан хий. Та болж буй зүйлсээс зугатах боломжгүй. Та хэн ч бай, энэ цаг үед дэлхий дээр төрж, энэхүү агуу шилжилтийн нэгэн амьд хөдлөх хүч болсон нь аль хэдийнэ маш их оноо. Зүгээр л хүн байгаадаа, энд байгаадаа, өөрт тань байгаа бүхэнд талархан, таашаан амьдар. /It is one of highest focused place on entire Creation. It's one of the fewest places where dark force went deeply as possible гэнэ шүү./

Дэлгэрэнгүйг эндээс сонсоорой:

https://www.youtube.com/watch?v=YfDLEiwLwQE


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
No tags yet.
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page