top of page

ХЭЛ СУРАХАД ТАРХИНЫ ХОЛБООС ЭДИЙГ ИДЭВХЖҮҮЛЖ ХӨГЖҮҮЛДЭГ.


Хоёр хэлтэй байхад тархины идэвхжлийн патерн /загвар, зам/ илүү өргөн байдаг ажээ. Энэ нь тархины урд хэсэгт байрлах хэсгийг идэвхжүүлдэг бөгөөд санах ой, төлөвлөлт, логик сэтгэлгээнд үүрэгтэй хэсэг байна. Канадын эрдэмтдийн судалгаагаар хоёр хэлтэй хүн сэтгэцийн өвчнөөр өвдөх нь 4.5 жилээр хожуу байгааг ажиглажээ. Мөн илүү өөдрөг, хөнгөн байдаг нь ажиглагдсан байна. Зүрхний өвчнөөр өвдсөн хүмүүсийн дунд нэгээс дээш хэлтэй хүмүүсийн бүрэн эдгэрэлт 20%-иар илүү байсан байна.

Мөн хэл нь хүмүүсийн юмсыг харах өнцөг өөр байдаг уу гэдэг асуултад хариулахаар эрдэмтэд судалгаа хийжээ. Жишээ нь Грект цэнхэр өнгийг 2 өөр үгээр хэлдэг /Манайд мөн цэнхэр, хөх гэдэг/ бөгөөд судалгаагаар Грекчүүд сүүдрийг Англи хэлтнүүдээс илүү хурдан сайн олж чадаж байгааг харуулжээ. Харин Мария хэмээх Мексик бүсгүй хэрэмийг нэг хүйстэй мэтээр ойлгож амьдарсан нь испани хэлэнд хэрэмийг эм үгээр илэрхийлдэг байж.

Энэ мэтээр чиг баримжаа, цаг хугацааг хэрхэн хэлж байгаагаас шалтгаалж Австраличууд бусад үндэстнүүдээс өөрөөр функцлэдэг байна.

Хэл сурах нь таны хувь хүний чанарыг тодорхойлоход нөлөөлдөг гэсэн судалгаа ч бий. Charlemagne хэлэхдээ “Өөр хэлтэй байх нь өөр сүнстэй байна гэсэн үг” гэж хошигнодог байжээ. Англи хэлтнүүд болон Мексик хүмүүсийн дунд туршилт явуулахад Англи хэлтнүүд экстроверт буюу нээлттэй байсан бол Испани хэлтнүүд илүү бүрэг, даруу хандлагатай байжээ.

Эх сурвалж: http://www.wakingtimes.com/2016/02/10/does-language-influence-how-you-see-the-world/


Бусад онцлог нийтлэлүүд
ШИНЭЭР
Архив
Хайлт
No tags yet.
Бидэнтэй нэгдэх
  • Facebook Social Icon
  • Twitter Social Icon
  • YouTube Social  Icon
bottom of page